“Тариаланчид түлшний хомсдолд ороогүй”

Хаврын тариалалтын ажил өчигдрөөс орон даяар эхэлж байгаа. Үүнтэй холбогдуулан дизель түлшний хомсдол тариалалтын ажилд саад болох вий гэх болгоомжлол үүсээд байгаа. Тэгвэл ойрын эх сурвалжийн мэдээлснээр газар тариалангийн бүс нутгуудад одоохондоо шатахууны хомсдол үүсээгүй байгаа гэнэ.

Гэхдээ ойрын хугацаанд орж ирэх дизель түлшнээс газар тариалангийн бүс нутагт тодорхой хэмжээгээр хуваарилж, аж ахуйн нэгжүүдэд мөн хязгаартайгаар олгох ажээ. Юутай ч шатахууны хомсдол хаврын тариалалтыг саатуулахгүй нь бололтой.

Дашрамд дурьдахад, манай улс энэ жил нийт 280 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байгаа. Энэ жилийн хаврын тариалалтад шаардлагатай үрийг 100 хувь дотоодоосоо хангах боломжтой болсон.

Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн агуулах болон улсын онцгой комиссын нөөцийн санд нийт 8000 гаруй тонн үрийн нөөц байгааг албаны эх сурвалжууд мэдээлсэн. Энэ нь хаврын тариалалтын туршид хангалттай нөөц юм байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих