Монголбанкны ТБҮЦ-ны үлдэгдэл 1149 тэрбум төгрөгт хүрэв
Монголбанк 1 долоо хоногтой 453.2 тэрбум төгрөгийн Төрийн бахнкны үнэт цаас /ТБҮЦ/-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжлаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1149 тэрбум төгрөг болжээ.
ТБҮЦ нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон. Энэ арилжаа нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ. ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны тавдугаар сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг зохион байгуулж эхэлсэн.
Б.Заяа
URL: