НАТО-гийн ажиллагааны үед Афганистанд мансууруулах бодисын үйлдвэрлэл бүр 40 дахин өсөн нэмэгдэв

Poppy buds on the outskirts of NangarharНАТО «Дарагдашгүй эрх чөлөө» ажиллагаагаа явуулж эхлэснээс хойш Афганистанд мансууруулах бодисын үйлдвэрлэл бүр 40 дахин өсөн нэмэгдсэн тухай мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын Холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдээллээ.

НАТО «Дарагдашгүй эрх чөлөө» ажиллагаагаа явуулж эхлэснээс хойш Афганистанд мансууруулах бодисын үйлдвэрлэл бүр 40 дахин өсөн нэмэгдсэн тухай мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын Холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдээллээ.

Эдүгээ дэлхийд мансууруулах бодис үйлдвэрлэх хоёр том төв байгаа. Героин зүүн тал бөмбөрцөгт ялангуяа Афганистанд, кокаин баруун тал бөмбөрцөгт гол төлөв Латин Америкт үйлдвэрлэж байна.

Мансууруулах бодис үйлдвэрлэх хар зах зээлийн хэр хэмжээг жил дутам 800 тэрбум доллароор үнэлж байгааг Иванов тэмдэглэв. Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэл ОУ ба Евразид аюул учруулж байна гэж Виктор Иванов онцлов.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих