“Хүүхдийн илүүдэл жин алсдаа халдварт бус өвчний шалтгаан болдог”

tucnn0pv-middleЭрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзоригтой хүүхдийн, тэр дундаа цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээлийн асуудлаар ярилцлаа.

-Монголд хүүхдийн хоол тэжээлийн байдал ямар байна вэ?

-Засгийн газраас таван жил тутамд үндэсний төвшинд хүн амын хоол тэжээлийн байдлын судалгааг хийж, өнөөгийн байдал ямар байгаа, ямар асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар үйл ажиллагааг явуулах ёстой эхийг тодорхойлон зохицуулж, чиглүүлдэг. Хүн амын хоол тэжээлийн байдлыг тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдлаар төлөөлүүлэн авч үздэг.

Өөрөөр хэлбэл тухайн өрх, гэр бүл дэх хамгийн эмзэг бүлгийн хүнийг хооллож чадаж байгаа эсэхээр тухайн айл, баг, хороо, сум, аймгийн хүн амын хоол тэжээлийн байдлыг тодруулж байна гэсэн үг. Тав хүртэлх насны хүүхдийн дунд өсөлтийн хоцролт, тураал, туранхай гэсэн хоол тэжээлийн үндсэн гурван үзүүлэлтээр үнэлгээг хийдэг. Өсөлтийн хоцролтоор буюу хоол тэжээлийн архаг дутлын үзүүлэлтээр хүүхдийн аминдэм буюу витамин бичил бодисын далд дутал, асаргаа халамжийн байдлыг тодорхойлдог бол хоол тэжээлийн хурц дутал болох тураал, туранхайн үзүүлэлтээр хүүхэд өлсч байгаа эсвэл илүү хооллож байгаа эсэхийг тодорхойлдог.

-Сүүлийн үед илүүдэл жинтэй хүмүүс ихэсч байгаа. Үүнд анхаарал хандуулж байна уу?
-Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Засгийн газрын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа нь хүүхдийн хоол тэжээлийн дутлын эмгэгийг бууруулах тал руугаа илүү хандаж тодорхой амжилтад хүрсэн. Энэ хугацаанд хоол тэжээлийн архаг дутал 50 хувиар буурсан бол, хурц дутал 75-80 хувиар буурсан байна.

Гэвч эсрэгээрээ хоол тэжээлийн илүүдэл нь хүн амын дунд асуудал болон нэмэгдэж эхэлсэн. Тухайлбал, насанд хүрэгчдийн дунд жингийн илүүдэл буюу таргалалт сүүлийн 10 жилд огцом хурдтай нэмэгдэж, одоо талаас илүү хувь нь энэ төрлийн эмгэгтэй болчихсон байна. Хүүхдийн дунд илүүдэл жин тогтмол 10 хувиас илүү байсаар байгаа. Хүүхдийн илүүдэл жин нь алсдаа халдварт бус өвчний суурь шалтгаан болдог.

-Уг нь хүн амын дунд илүүдэл жин хэд байвал эрүүл хүн амтай байна гэж үздэг юм бэ?

-Хүн амын дунд хоол тэжээлийн дутал, илүүдлийн аль нь ч хоёр хувиас хэтрэхгүй байж эрүүл хүн ам бий болно. Хоол тэжээлийн дутлын бууралт энэ эрчээ хадгалсаар байвал Монголын тав хүртэлх насны хүүхдийн дунд хоол тэжээлийн хурц дутал арилах юм. Өөрөөр хэлбэл, Монголд өлсгөлөн байхгүйг илтгэж байгаа хэрэг. Харин хоол тэжээлийн архаг дутал болон илүүдэл тодорхой төвшинд байна.

Намхан, тарган хүүхдүүд нийт хүүхдийн 10-15 хувийг эзэлж байна гэсэн үг. Намхан байх нь оюуны чадавхийг бууралтад хүргэнэ, тарган байх нь халдварт бус архаг өвчлөлд хүргэнэ. Засгийн газраас энэ асуудлыг арилгахаар ажиллаж байгаа.

-Цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсийг ЭМЯ-аас багасгасан гэсэн. Энэ талаар тодруулаач?
-2008 оны “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм хэмжээ”-нд суурилсан 1-6 насны хүүхдийн хоногт шаардлагатай илчлэг, шимт бодисын зөвлөмж хэмжээ нь Эрүүл мэндийн сайдын 207 дугаар тушаалаар батлагдсан. Мөн “Тусгай хоолны дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ЕБС-ийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам”-аар өнгөрсөн зургадугаар сард батлагдсан.

Энэ тушаал нь Хүнсний тухай хуулийн V зүйлийн 5.1 дэх заалтад “Монгол хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах хүнс, үндсэн шимт бодис, эрдэс, аминдэмийн зохистой хэмжээг эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална” гэсэн заалттай тохирч байгаа юм. Энэхүү тушаал нь зөвлөмж, шаардлагаас бүрдсэн. Хүн амын хоол тэжээлийн байдлын судалгаа, хүнс, хоол тэжээлтэй холбоотой хийгдсэн бусад судалгааны дүнд тулгуурлан хүн амын хоол тэжээлийн зөвлөмж хэмжээг тохируулан өөрчилдөг.

Энэ дагуу ЭМЯ-ны харьяанд ажилладаг судалгааны байгууллагаас “Монгол хүний хоол тэжээлийн бодисын физиологийн норм хэмжээ”-г 1981 оноос хойш 1992, 1997, 2008 онуудад тус, тус өөрчлөн шинэчилж байсан. Дунд орчим насны эрүүл монгол хүний стандарт хэрэгцээг тогтоож, үүндээ харьцуулан бусад насны бүлгийн хүн амын хэрэгцээг тохируулан тогтоодог. Хоногт авах илчлэгийн хэмжээг нас, хүйсээр нь тодорхойлсон байдаг, хэрэгцээт илчлэгийнхээ хэдэн хувийг мах, хэдэн хувийг ногоо, жимснээс авбал зохино гэх мэтээр тооцож гаргадаг юм. Ингэхдээ дундаж хүний илчлэгийн хэрэгцээ өндөр бол нийт хүн амын хэрэгцээ өндөр байж, буурвал мөн адил нийт хүн амынх даган буурдаг.

Улсын хэмжээнд хүнсний хангамж, хүртээмж сайжирч улмаар хүн амын хоол тэжээлийн байдал сайжирсан төдийгүй, хэрэглээний илүүдэл нь эмгэгт шилжих хандлагатай болж эхэлсэн учраас 1997 оны жишсэн дундаж хүний хэрэгцээт илчлэгийн хэмжээ 2800 килокалорийг 2008 онд 2500 килокалори болгон бууруулсан. Үүний дагуу 1997 онд 1-3 насны хүүхдийн хоногт шаардагдах илчлэгийн хэмжээ 1569.2ккал байсан бол 2008 онд 1230ккал болж, 4-6 насны хүүхдийнх 1770ккал байсан бол 1650ккал болж тус, тус буурсан. Энэ насны хүүхдүүд цэцэрлэгт явдаг бол хэрэгцээт илчлэгийнхээ 75-80 хувийг цэцэрлэгийн хоол хүнснээсээ авч, үлдсэнийг гэрийн хоол хүнснээс авах ёстой юм.

Эрүүл мэндийн салбараас боловсруулан баталсан энэхүү зөвлөмж хэмжээг боловсролын хуулийн дагуу Эрүүл мэнд, боловсролын сайдын хамтарсан тушаалаар нэмж баталгаажуулан, улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаар мөрдүүлдэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд 1997 оны “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм хэмжээ”-нд суурилсан зөвлөмж хэмжээгээр хооллож байгаа гэсэн үг.

-Гэтэл сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдүүд хоол бага идэж, өлсгөлөн байна гэсэн мэдээлэл их цацагдах болсон. Энэ нь таны өгсөн дээрхи мэдээллээс зөрөөд байна шүү дээ?
-Үндэсний төвшинд асуудал ямар байгааг Үндэсний статистикийн хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тогтмол хийгддэг албан ёсны судалгааны дүнгүүд хэлж өгдөг. Хоол тэжээлийн байдлыг тогтоох судалгаа нь олон судалгааны бүтцэд ордог, дангаараа ч энэ чиглэлийн судалгаа хийгддэг. Монголд хүүхдийн хоол тэжээлийн дутлын асуудал буурч, илүүдэл ихэсч байгааг эдгээр олон судалгаа баталгаажуулж байгаа. ТВ5, MN-25 телевизийн сэтгүүлчид өмнө нь энэ асуудлаар ярилцлага авч байсан.

Ярилцлагын өмнө тодорхой мэдээлэл авч, ярилцлагаараа баталгаажуулчихаад эфирээр цацахдаа хүүхдүүд хоол тэжээлийн дуталтай байна, хүүхдүүд өлсөж байна гэж яриад байдгийн учрыг гайхаад байгаа. Хоол тэжээлийн дутал гэж яг юуг хэлээд байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй учраас эрүүл мэндийн байгууллага дээр хийгддэг зарим ажлыг цэцэрлэгт шилжүүлэхээр БШУЯ-ны мэргэжилтэнтэй ярилцаж байгаа.

Тухайлбал, 2-5 хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдлын үнэлгээ. Тэгээд хүүхдээ өөрсдөө үнэлээд, хоол тэжээлийн дуталтайд нь илүү аяга хоол өгөх байдлаар зохицуулж болно.

Ж.Мягмар


URL:

Нэр: خرید تار Огноо: 23 July 2018

thank you2

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих