MNBC, Дэлхийд тэргүүлэгч Thomson Video Networks-той хамтран DVB-T2 тоон телевизийн төслийг амжилттай хэрэгжүүллээ

32_e8329426b7e8c71203c324637f330d6f4d6123b1Шинэ он гарахын өмнөхөн Монгол Улсын Мэдээлэл, Харилцаа Холбооны салбарынхны болоод тэр дундаа агаарын тоон телевизийн анхдагч MNBC компанийн үйл ажиллагааг Дэлхийн томоохон компаниуд дэмжиж хамтран ажиллаж буйгаа илэрхийлсэн мэдээлэл цацагдлаа. Энэ нь Монгол Улсын Мэдээлэл, Харилцаа Холбооны салбарын өнөөгийн хөгжилд оруулж буй MNBC компанийн хувь нэмэрийг үнэлсэн хэрэг болсон бөгөөд цаашлаад Олон Улсын хэмжээнд DVB-T2 төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагуудын тод жишээ болсныг нотолсон чухал үйл явдал боллоо.

 

  • Олон Улсын Мэдээлэл, Харилцаа Холбооны салбарт тэргүүлэгчдийн нэг Thomson Video Network компани өөрийн хэвлэлийн хуудаснаа Монголын тоон системийн агаарын олон сувагт телевиз MNBC компанитай хамтран ажиллаж, DVB-T2 төслийг амжилттай хэрэгжүүлснээ мэдээллээ. Тэдний мэдээлснээр хамтарсан төслийн хүрээнд MNBC тоон системийн агаарын олон сувагт телевиз нь Thomson Video Networks компанийн дуу дүрсийн өндөр чанартай, MPEG-4/H264 шахалттай энкодер болон DVB-T2 гарцтай сүлжээний процессор бүхий тоон телевизийн толгой станцын технологийн шийдлийг ашиглаж, агаарын тоон телевизийн UHF 8 МГц-ын давтамжийн зурваст 25-аас дээш тооны телевизийн сувгийг дамжуулах боломжтой Тоон телевизийн DVB-T2 технологийг Монгол Улсад анхлан нэвтрүүлж өрсөлдөх чадвараа дээшлүүллээ гэсэн байна.

 

  • Уг мэдээлэлд Thomson Video Networks компаний Ерөнхийлөгч Christophe Delahousse онцолж хэлэхдээ: “Агаарын олон сувагт телевизийн анхдагч, Монголын маш эрчимтэй хөгжиж байгаа харилцаа холбооний салбартаа тэргүүлэгч MNBC компани нь DVB-T2 агаарын тоон телевизийн төслийг амжилттай хэрэгжүүлснээр маш том алхам хийсэн. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш маш эрчимтэй, санаачлагтай тухайн салбартаа тэргүүлэгч нь байж дэвшиж яваа компани, тэд ирээдүйн дэвшил хөгжилдөө үр ашигтай сайн суурь тавьж ‘Анхдагч’ боллоо” гэсэн байна.

 

  • MNBC компанийн ашиглаж буй Thomson Video Network компанийн SD энкодер нь сүүлийн үеийн урьдчилан боловсруулах кодчилол ба бага битийн хурдад үр ашигтай шахалтын технологийг ашигладаг учир хэрэглэгчдэд дээд зэргийн чанартай дуу дүрсийг хүлээн авах боломж олгодог. Түүнчлэн сүлжээний процессор нь дээд зэргийн нэгтгэгдсэн MPEG-4 дамжууллын урсгалын процессор бөгөөд T2 gateway-тэй учир MNBC компанид олон талын давуу талтай, хүчтэй шийдэл болсны дээр бүх төрлийн DVB-T2 нэвтрүүлэх станцтай уялдан ажиллах боломжтойгоороо маш их үр ашигтай төсөл болсон гэж мэдээллээ.

 

 

Мэдээллийн эх сурвалжийг https://www.thomson-networks.com/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих