“Соёл-Эрдэнэ” хамтлаг 45 жилийн ойгоо өргөн тэмдэглэнэ
Монголын орчин үеийн хөгжмийн урсгалын анхдагчдын нэг “Соёл эрдэнэ” хамтлагийн 45 жилийн ой 2015 онд тохионо.
Тиймээс тус чуулгынхан ойгоо угтан ирэх оноос эхлэн олон ажил зохион байгуулахаар төлөвлөснөө өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв.
Эдүгээ тус чуулгад тав дахь үеийн уран бүтээлчид нь ажиллаж байгаа юм.
Тэд ойн баярын хүрээнд төсөл хэрэгжүүлэх бөгөөд төслийн хөтөлбөрт “Соёл эрдэнэ” нэртэй гудамж, хүндэтгэлийн самбар байршуулж ирэх 2015 онд нэгдсэн тоглолтоо хийх аж.
Түүнчлэн өөрсдийн зохион байгуулж буй арга хэмжээг “Соёл-Эрдэнэ 45” фэйсбүүк хуудсаар мэдээ мэдээллээ олон нийтэд хүргэх юм байна.
Мөн энэхүү чуулгаас уран бүтээлийн гараагаа эхлүүлж, цэл залуугаараа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гавьяат жүжигчин Д.Галсанбат, дуучин Б.Баяраа, Б.Нандинцэцэг, Д.Дуламсүрэн, Л.Амарсанаа нарын тухай баримтат нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхийг уриалав.
Тус чуулгыг анх хөгжим бүжгийн дунд сургуулийн ятгын ангийг төгссөн дөрвөн хөвгүүн байгуулжээ. Тэд анхны тоглолтоо 1971 онд хийж байсан бөгөөд тэдний нэг онцлог нь үеэс үед үргэлж шинэ, залуу гишүүдээр эгнээгээ өргөжүүлж мөнхийн хамтлаг болж чадсанд оршино. Тус хамтлагаас өдгөө 9 гавьяат төрөөд байгаа юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Se repent Г loisir.
ÿþ<
Wonderful info. Regards!
Kudos. Helpful information!
ÿþ<
ÿþ<
ÿþ<