Санал асуулга явуулах үед иргэдийг хохироосон явдал гарчээ
Нийслэлийн ЗДТГ-аас Автомашины дугаарын хязгаарлалтыг хүйтний улиралд цуцлах эсэх талаар санал асуулга явуулах үед “Юнител” ХХК-д хохирол учруулсан явдал гарчээ.
Уг санал асуулгыг Мобикомын санамсаргүй сонгогдсон 202 мянган хэрэглэгч рүү мессеж илгээх буюу нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 1200 тусгай дугаарын утсаар хүлээн авсан юм.
Үүнтэй давхцуулан 158815 тусгай дугаараар иргэдээс санал авсан асуудал гарсныг “Юнител” ХХК илрүүлэн, Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдэл хүргүүлжээ. Санал асуулга авсан тусгай дугаар нь “Юнител” ХХК-ийнх биш бөгөөд 11 дүгээр сарын 27, 28-ны өдөр санал асуулгын мессеж илгээсэн хэрэглэгчдийн данснаас хасагдсан 500 төгрөгийг 158815 дугаарын эзэмшигчээс гаргуулан буцаан олгож, иргэдийг хохиролгүй болгож эхэлжээ.
Б.Туул montsame
URL: