ШАДАР САЙД Д.ТЭРБИШДАГВЫН “ГАМШИГ” ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙХ УУ?

f53f645461e08dd2bigШадар сайд Д.Тэрбишдагвын үйлдэл “гамшигийн” төвшинд хүрч, шинэчлэлийн Засгийн газрыг муухай харагдуулж байна.

Д.Тэрбишдагва МАН-аас урваж МАХН-д элсэж, тэндээсээ УИХ-д нэр дэвшихдээ сонгуулийн суртачилгаандаа МАХН-ыг /байгуулагдаад дөнгөж 6 сар болж байсан/ 92 жилийн түүхтэй МАН-аас давамгай мэтээр зориуд мэдэн будилж, ард иргэдийн “тархийг угаах” зальжин муухай аргаар УИХ-д сонгогдож гарч ирсэн нэгэн гэдгийг хүн бүхэн мэднэ.

Ард түмнээс өндөр итгэл хүлээж УИХ-д гишүүнээр сонгогдсон Д.Тэрбишдагва сонгуулийн өмнө амлаж байснаасаа эсрэг  ажиллаж байгааг түүний зүй бус үйлдлүүд, түүнчлэн  Онцгой байдлын байгууллагаас салахаа больсон “хар” хэргүүд бэлхнээ гэрчилж байна. Тухайлбал:

 

  • Д.Тэрбишдагва шадар сайдын албан тушаалд томилогдсоныхоо дараахан 2012.8.28-нд “Онцгой байдлын алба аврах ажиллагаа явуулах бүрэн боломжтой” гэж хэвлэлээр тунхаглаж байсан. Гэтэл Сэлэнгэ мөрөнд 2012 оны 11 сарын 4-ний өдөр мөсөн дээр тасарч урссан  эх, хүү 2-ын амийг ОБА аварч чадаагүй нь юуг гэрчилнэ вэ? Энэ харамсалтай хэрэг чухамдаа Д.Тэрбишдагвын туслахаар ажиллаж байсан одоо ОБЕГ-ын дарга, мэргэжлийн бус Т.Дуламдорж гэгчийн мэдлэг, боловсрол, туршлага, чадвар, ямархуу байгааг гэрчилсэн явдал байлаа. Учир нь яг мөс хөлдөж эхлэх цагт Хөвсгөл, Ховд, Архангай, Төв, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймгуудын усчин аврагчдыг ОБЕГ-т дуудаж, сургалт маягийн юм зохион байгуулах гэж байсан тэр үед эх хүү 2-ыг Сэлэнгийн усчин аврагчид биш аврагч-гал сөнөөгчид аварч чадаагүй юм. Шударга нийгэмд чухамдаа ийм үед л Тэрбишдагва Шадар сайдын албан тушаалаас огцорч, Дуламдорж албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой байсан. Гэтэл тэгээгүй.
  • Тэрбишдагва өөрийн туслахаар ажиллаж байсан, мэргэжлийн бус Т.Дуламдорж гэгчийг ОБЕГ-ын даргын албан тушаалд томилуулж, түүнд хууль бусаар “хурандаа” цол  олгосон байдаг. Хамгийн хачирхалтай нь улс төрийн албан тушаалтнууд буюу Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд, Хууль зүйн сайд ч цэргийн цол олгох эрхгүй хуульчлагдсан байхад шадар сайд Д.Тэрбишдагва гуай яагаад хуульд байхгүй эрх эдэлж, өөрийн хамтрагч Т.Дуламдоржид хурандаа цол олгож байдаг байна аа?
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бурхан халдун” уулнаа 2013-04-06-нд  олон хүний хамт цасанд боогдсон тэр үед Шадар сайд Д.Тэрбишдагва гурван нисдэг тэрэг, аврах албаны 200-аад хүнийг дайчилж асар их зардал чирэгдэл гаргасан.  Сэлэнгэ мөрөнд осолдсон эх хүү хоёр шиг жирийн иргэдийг аврахад санаа тавьдаггүй, харин зугаацаж цэнгэж явдаг төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн төлөө улсын хөрөнгө хүчийг хайр найргүй цацдаг жишгийг Д.Тэрбишдагва энэ үйлдлээрээ харуулсан.
  • МАХН-ын  дарга  Н.Энхбаярыг суллуулахаар 2013 оны 1-р сард хэдэн хүүхэн өлсгөлөн зарлахад Тэрбишдагва дэмжиж, шагналд нь өлсгөлөн зарласан Шархүү гэгч эмэгтэйг намынхаа бага хурлын гишүүн болгож, түүний нөхөр Энх-Амгаланг (цагдаагаас тэвгэвэрт гарсан) Орхон аймгийн ОБГ-ын даргаар томилж “буян” үйлджээ.
  • Д.Тэрбишдагва 2013.10.18-ны өдөр Төв аймгийн Мөнгөн морьт сумын “Өндөр эрэг” хэмээх газарт осолдсон А-JET авиа компаний МИ-8 нисдэг тэрэгний сүйрлийг “ослын буулт байсан” мэтээр сурталчилж гэмт хэргийг нуун дарагдуулсан. Үнэндээ, тэрхүү нисдэг тэрэг нь газар мөргөж, сүүлийн хэсэг болон сэнс нь хугарч дахин ашиглах ямарч боломжгүй болж сүрсэн нь тогтоогдсон юм.
  • ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн гэргий Г.Уянгын 17.7 тэрбум төгрөгийн тендерийн дуулиант хэрэгт буруутай байсан Засгийн газрын агентлаг- “Худалдан авах газар”-ын албан тушаалтан Энхжаргал,  шадар сайд Д.Тэрбишдагва нар хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн. Зүй нь энэ тендерийн улмаас Шадар сайд Тэрбишдагва албан тушаалаасаа огцорч, Энхжаргал ажлаасаа чөлөөлөгдөх байсан юм.
  • Д.Тэрбишдагва ХААИС-аас төлбөрийг нь гаргуулж эхнэр С.Баасанхүүдээ орон сууц авч өгсөн асуудлыг АТГ-аас шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн нь түүний чухам хэн болохыг бас гэрчилнэ.
  • Цагдаагийн албанаас тэтгэвэрт гарсан ах Д.Пүрэвдаавуугаа шадар сайд Д.Тэрбишдагва 2004 онд НОБГ-т шургалуулж ОБЕГ-ын дарга Дуламдоржийнхоо  зөвлөхөөр ажиллуулж байна.  Гэтэл хуулиар ямарч агентлагийн дарга мэргэшсэн албан хаагч хүн байх учиртай тул ОБЕГ-ын дарга зөвлөхтэй байх ёсгүй билээ.
  • Тэрбишдагвын хамаатан Долоонжин гэгч нь Улсын нөөцийн газрын орлогч даргаар, ах Д.Пүрэвдаавуугийнх нь хүргэн Энхбаяр Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажилладаг нь бас нэгийг хэлж байна. Ер нь Д.Тэрбишдагвын хамаатан садан, танил талын гэх тодотголтой 110 гаруй хүн ОБЕГ болон түүний харъяа салбар нэгжүүдэд шинээр ажилд орсон байдаг нь хачирхалтай.
  • 2013 оны 5 дугаар сарын 17-нд Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, ахлах ахлагч Г.Эрдэнэбаатар өөрийн салбарын дарга н.Мөнгөншагай гэгчийн хувийн орон сууц барих ажил хийж байгаад осолдож, харамсалтайгаар амь насаа алдсан,
  • Булган аймгийн Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч Б.Ёндонжамц, Т.Мөнхжаргал нар 2013 оны 5 дугаар сарын 22-ны орой мотоциклийн осод орж хүнд гэмтсэн,
  • Сэлэнгэ  аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 61 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч Б.Баатарцоож 2013 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө галт зэвсгийн улмаас нас барсан,
  • ОБЕГ-ын Аврах тусгай ангийн захирагч Чинзориг нарын хүмүүс 2013 оны 3 дугаар сард Түргэний голд шүхэрчдийн дадлага сургалт хийх нэрийдлээр Хэнтий аймгийн “Бурханхалдун” уулнаа нисдэг тэргээр “зочилж”, төсвийн мөнгийг шамшигдуулсныг Т.Дуламдорж нуун даргадуулаад байна.  Нисдэг тэрэгний нэг цагийн зардлыг 4500$  гэж бодоход 27000$ буюу 45 сая төгрөгийг салхинд хийсгэсэн тооцоо гарч байх юм. Чинзориг гэгч нь Д.Тэрбишдагва, түүний ах Пүрэвдаавуу нарын нутгийн хамсаатан.

wwww

  • Ажилд орох хүсэлтээ илэрхийлж уулзсан мэргэжлийн хүнээс ОБЕГ –ын дарга Дуламдорж 50-80 сая төгрөг нэхдэг хачирхалтай жишиг тогтоожээ.  ОХУ-д иргэний хамгаалалтын мэргэжлийн сургууль төгссөн Б гэгч залуу онцгой байдлын албанд ажилд орох хүсэлт гаргахад Т.Дуламдорж түүнээс 70 сая төгрөг нэхжээ. Энэхүү мөнгө нэхсэн авлигын үйлдлийг Б гэгч тэр залуу АТГ-т мэдэгдэж Т.Дуламдоржид эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.
  • Төсвийн хөрөнгө оруулалтаар барих барилга байгууламжийн тендерт Т.Дуламдоржийн хувийн сонирхол нь хэт давамгайлж, санхүүгийн чадваргүй  компаниар Багахангай дүүргийн ОБХ-ийн барилгыг бариулахаар 2013 оны 4 дүгээр сард сонгон шалгаруулсан боловч уг компани нь тухайн барилгыг барьж чадахгүй гэдгээ 2013 оны 9 дүгээр сард ОБЕГ-т мэдэгдсэн байдаг.
  • Нийслэлийн “А” зэрэглэлийн бүсэд Хот төлөвлөлтийн газраас 4 давхар барилга барихаар зөвшөөрөл авсан “Мон-аз” ХХК-ийн барилгыг 16 давхар болгох боломжтой гэсэн хачирхалтай дүгнэлтийг  Т.Дуламдорж өөрийн авга эгч Тогоонямтай хуйвалдан гаргаж өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж байна.
  • Т.Дуламдорж 2013 оны 4 дүгээр сард төсвийн хөрөнгө оруулалтаар Багахангай дүүргийн ОБХ-ийн барилга барих тендерт санхүүгийн чадваргүй  компанийг сонгон шалгаруулсан нь 2013 оны 9 дүгээр сард тодорхой болж, уг хэрэг АТГ-т шалгагдах болсон байна.
  • Т.Дуламдорж Гачуурт тосгонд баригдсан 946 сая төгрөгийн төсөвт өртөгтэй аврах, гал унтраах ангийн барилгын төсвийн гүйцэтгэлийг 2,8 тэрбум болгон зохиомлоор нэмэгдүүлэн “хөөсрүүлж” 2014 оны төсөвт тусгуулахаар үндэслэлгүй санал оруулжээ.
  • 2013 оны 10 дугаар сарын 2-9-ний өдрүүдэд Булган аймагт явагдсан гамшгаас хамгаалах сургуулийг зохион байгуулж, удирдахаар ОБЕГ-аас томилогдсон хурандаа Болдбаатар, мэргэжилтэн хошууч Батболд, ахмад Батбилэг нар архидан согтуурч хоорондоо зодолдож, аймгийн Цагдаагийн газарт баривчлагджээ.
  • Нийслэлийн Аудитын газраас хийсэн санхүүгийн шалгалтаар нийслэлийн Онцгой байдлын газрын болон дүүргүүдийн ОБХ-ийн удирдлагууд томилолт, урамшуулал нэрээр 40 гаруй сая төгрөгийг албан тушаалаа ашиглан завшсан болох нь тогтоогдсон байна.
  • ОБЕГ-ын барилга байгууламжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Дуламдоржийн авга эгч Д.Тогооням баталгаажилтын мөнгийг хуурамч материал бүрдүүлж хувьдаа завшсан болох нь мөрдөн байцаалтын явцад нотлогдож, улмаар ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид 45 хоног хоригдоод эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсныг уншигчид санаж байгаа байх.
  • Т.Дуламдорж 2013 оны 9 дүгээр сарын 27-нд аймаг, нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарыг Тэрэлж амралтад цуглуулж төсвийн хөрөнгөөс 10 гаруй сая төгрөгийн зардал гаргаж, архидан цэнгэх үеэр улсын нөөцийн газрын дарга Батбилэг, тамгын газрын дарга Алтангэрэл нар зодолдож шившгээ тарьжээ. Мөн тэр үеэр, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааг харуулсан “Нарны жим” уран сайхны кино хийхэд зориулах хандивын нэрээр ОБА-ны хүмүүсийн цалингаас 130-аад сая төгрөг суутгах болсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1.1 заалтыг ноцтой зөрчсөн байна.
  • Саяхан аврах гал унтраах 10-р ангийн салааны захирагч,ахлах дэслэгч Цэнгэлхүү гэгч нь хамт ажилладаг гал сөнөөгчөө зодож хүнд гэмтэл учруулсан, Дорноговь аймгийн ОБХ-ийн гамшгаас хамгаалах улсын байцаагч ажлын байрандаа архи ууж согтууран УИХ-ын гишүүн асан Ганбямбыг заамдаж заналхийлсэн зэргээс үзэхэд Онцгой байдлын энэ байгууллагын сахилга хариуцлага ямар төвшинд орсныг бэлхнээ харуулж байна.

 

Улс орны онцгой чухал үүрэг хариуцлагатай ОБЕГ-тай холбоотой иймэрхүү “хар” хэргүүд цаашид тасралтгүй хөвөрсөөр байх уу? Дуулиант Д.Тэрбишдагва, Т.Дуламдорж нарыг Монгол Улсын энэ чухал хариуцлагатай албанаас  нэн даруй чөлөөлөхгүй бол улс орны эрх ашиг хохирч гүйцэх нь байна шүү.

 

 

Эх сурвалж: Шуурхай.мн Иргэн М.Бороо

 (үргэлжлэл бий)


URL:

Сэтгэгдэл бичих