Н.Чинбаатарын хэргийг сэргээж АТГ-т шилжүүлэв

8bfbcb00fec8e07b9d89a5a28a53c463_LАшигт малтмалын газрын Кадастрын  хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Чинбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийг сэргээж нэмэлт мөрдөн байцаалт хийхээр Авлигатай тэмцэх газарт шилжүүллээ.

Хэргийг тодруулбал, Шүүхээс Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг нь 108 тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосныг тогтоож, дээрх зөвшөөрлийг хүчингүй  болгох шийдвэр гаргасан. Эдгээр хууль бус тусгай зөвшөөрлөөс “Өсөх зоос” компани нь сонгон шалгаруулалтгүйгээр  ашигт малтмалын хайгуулын 15177Х, 15178Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайг авчээ. Энэхүү  хэргийг хоёр шатны шүүхээр хэлэлцэж “Өсөх зоос” компанийн  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон боловч АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Чинбаатар хууль бус зөвшөөрлийг сэргээн олгосон юм.

Б.Гантуяа montsame


URL:

Сэтгэгдэл бичих