Нельсон Мандела 95 насандаа таалал төгслөө

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Мандела 95 насандаа таалал төгслөө гэж тус улсын Ерөнхийлөгч Жейкоб Зума мэдэгдлээ.

“Мандела одоо нойрсож байна, тайван нойрсож байна. Манай улс хамгийн эрхэм хүүгээ алдлаа. Манай ард түмэн эцгээ алдлаа” гэж Өмнөд Африкийн Ерөнхийлөгч хэлэв.

1994-1999 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Манделагийн бие сүүлийн хэдэн сард нэлээд тааруу байсан юм. Тэрбээр уушигны архаг үрэвслийн улмаас удаа дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ.

Арьсíû өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаарч байсан тэр үед Мандела шоронд удаан хугацаагаар хорèãäîж байв. Үүний уршгаар туссан уушигны архаг үрэвслийн улмаас тэрбээр 85 õîíîã эмнэлэгт хэвтэж байгаад, өнгөрсөн есдүгээр сарын эхээр эмнэлгээс гарсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих