Хакерууд дэлхийн сүлжээний 2 сая аккаунтыг эвдэн оржээ

5820439359_f8dfb0cfb3_bСүүлийн саруудад хакерууд Facebook, Google, Twitter, Yahoo болон бусад Интернет сервисуудын хэрэглэгчдийн ойролцоогоор 2 сая орчим аккаунтыг эвдэн оржээ.

Сүүлийн саруудад хакерууд Facebook, Google, Twitter, Yahoo болон бусад Интернет сервисуудын хэрэглэгчдийн ойролцоогоор 2 сая орчим аккаунтыг эвдэн оржээ. Энэ тухай кибер дайралтууд дээр мэргэшсэн америкийн Trustwave компаний илтгэлд дурдсныг, CNN-1 телевизийн суваг мэдээлэв.

11-р сарын 24-нд компаний ажилтнууд Нидерландын хакерийн серверт нийгмийн болон бусад сүлжээнүүдийн болоод сайтуудын нэр, нууц нэрүүд шаардагдах 2 сая аккаунт бүртгэгдээгүй байхыг илрүүлжээ.

Мэдээллүүдийг хакерууд хэрэглэгчийн машинууд дээр халдвартай вирус суурилуулах замаар олж авч байжээ. Вирус нь аккаунт руу нэвтрэх үедээ мэдээллийг амдан авч, шууд хакеруудад илгээдэг байв.

Trustwave уламжилж байгаагаар, гэмт этгээдүүд-“Facebook”-ийн 318 000, Gmail, Google +, You Tube- 70 000,Yahoo-60 000,Twitter-22 000,Оросын “Одноклассники”-8 000, ADP /сонирхолтой нь ADP компани 2400 аккаунт дайралтанд өртсөн гэж үздэг байна/ болон LinkedIn тус бүр 8000 аккаунт хакеруудын дайралтанд өртжээ.

Эдгээр компаниуд дайралтын тухай сэрэмжлүүлгийг авч байжээ.Хакерууд хулгайлагдсан мэдээллүүдийг ашиглаж амжсан гэх мэдээлэл Trustwave байхгүй гэж компаний менежерүүдийн нэг Жон Миллер хэлжээ. Тэрээр тэднийг эвдэрсэн аккаунтуудад орж байсан гэх мэдээллийг үгүйсгэж чадахгүй байна. Хэдэн тооны компьютер вирусчсэн гэдэг бас тодорхойгүй байна.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ


URL:

Сэтгэгдэл бичих