“Эрдэнэт” акулуудыг биш жараахайнуудыг нэрлэв

06kjЭрдэнэт” үйлдвэрийн шинэ захирал итгэл алдсан этгээдүүдтэй цаашид гэрээ хийж хамтран ажиллахгүй гэдгээ зарлалаа. Зарлаад зогсоогүй итгэл алдсан компанийн эздийг нэр ус, регистрийн дугаартай нь жагсааж байгаад нийтэд ил болгов. Тэрбээр “Доорх компаниудтай 2013 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйлдвэрийн хэмжээнд хэлцэл хийх, гэрээ байгуулахгүй байхыг үүрэг болголоо” хэмээн анхааруулж “Есөн цэц”, “Инжир” тэргүүтэй 105 компанийн нэрийг жагсаажээ. Байгуулагдсан цагаа-саа л улстөрчдийн “саалийн үнээ”, шахааны бизнесийн төв цэг сэтэртэй явж ирсэн энэ үйлдвэрийг тойрсон таагүй хэл ам үйлдвэрлэн гаргаж буй баяжмалынх нь хэмжээнээс ч давахаар байсан цаг үе бий.

Гэхдээ шинэ захирал Ц.Даваацэрэн энэ бүхэнд цэг тавихаа ажлаа авсан эхний өдрөөс л мэдэгдсэн. Тэр ч бүү хэл томчуудын болон бизнесийнхний шахааны бараагаар дүүрсэн агуулахаа олон нийтэд үзүүлэх тухай сураг ч гарч байв. Юутай ч Ц.Даваацэрэн захирал амласан ажлаа эрчтэй эхэлсэн. Түүний итгэл алдсан түншүүдээ зарласан дээрх мэдэгдэл нийгэмд яах аргагүй эерэг хандлага төрүүлж, зарим нь “БРАВО” хэмээн алга ташиж байна. Харин зарим нь өөлж “Тэр жагсаалтыг нь харсан. “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний шахаа хийдэг акулууд нь алга. Томчуудыг нь орхиод багачуудыг нь багалзуурдсан юм биш үү” гэцгээж байна билээ. Үнэндээ ч уг жагсаалтыг харвал тийм байж болох талтай.

Гэхдээ сайн талаас нь харвал энэ бол яах аргагүй дэмжих ажил. Энэ удаад жараахайнуудыг зарласан ч ирэх жилээс акулуудыг зарлахын эхлэл хэмээн ойлгож, бас найдлага тавьж болохоор. Иймээс “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнг энэ эрчээ алдахгүйгээр, хэн нэгний дарамт шахалтад оролгүйгээр зоригтой ажиллах хэрэгтэй гэмээр байгаа юм. Яагаад гэвэл “Эрдэнэт үйлдвэрт нэвтрэх эрхээ хасуулж, хар тамга даруулсан компаниудын жагсаалт дотор нөлөө бүхий эрхмүүдийн нэр дээр байдаг аж ахуйн нэгжүүд ч багтжээ.

“Од трейдинг”-ийн эзэн нь Эрчим хүчний сайд гэнэ

“Од трейдинг” ХХК бол Эрчим хүчний сайд М.Сономпилийнх. Хэдийгээр тэрбээр энэ компаниа өөрийн хамаатан Д.Баатарцогтод хариуцуулдаг гэх ч энэ хүний мэдлийнх, олсон ашиг орлого нь мань эрхмийн халаасанд тодорхой хэмжээгээр шингэдэг гэдгийг эх сурвалжууд баталж байна.Мөн Эрчим хүчний сайдын мэдэлд байдаг энэ компани зочид буудал, ресторан, дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй юм билээ. Тиймээс “Эрдэнэт”-д ямар бараа шахаад яагаад итгэл эвдсэн нь сонирхол татаж байгаа юм.Ер нь Эрчим хүчний сайд М.Сономпилийг тойрсон хэл ам нэг биш гарч байгаа. Хэдэн жилийн өмнөөс сураг нь дуулдаж байсан V цахилгаан станцын тендерийг будлиантуулснаас болж өнөөг хүртэл баригдахгүй байгаа гэх. Мөн түүнийг 120-д байдаг “Их хуралдай” уушийн газраа нурааж 16 давхар зочид буудал бариулахаар болсон гэцгээж байна. Энэ бол эрхэм сайдын хувийн ажил бас ашиг сонирхол нь бөгөөд харин улсын ажилд ямар байдлаар ханддаг нь хувийн компаниудынх нэг “Эрдэнэт” үйлдвэрт нэвтрэх хар тамга даруулснаар илэрч байгаа юм биш биз гэх хүн олон.

Заан Ж.Ганболд хар дансыг манлайлав

Энэ жагсаалтад “Монгол спорт”, “Henlon Company Ltd”, “Great Global International” зэрэг компани багтжээ. Гэтэл дээрх компаниуд нь улсын заан, гавьяат тамирчин, Нийслэлийн Биеийн тамир спортын газрын дарга Ж.Ганболд болон түүний дүү Ж.Мягмаржаргалын мэдэлд байдаг аж. Зарим эх сурвалжийн өгүүлснээр ах дүү хоёрын мэдэлд байдаг дээрх компаниуд “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан бөгөөд хар дансанд орсон аж ахуйн нэгжийн нэрсийг манлайлсан гэж байна. Тухайлбал, Ж.Ганболдын мэдэлд байдаг “Монгол спорт” л гэхэд тус үйлдвэрт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ байгуулсан ч үүргээ биелүүлээгүй. 2005 онд л “Эрдэнэт”-тэй хийсэн гэрээгээ биелүүлээгүйгээс болж тус үйлдвэрт 39.8 мянган ам.долларын хохирол учруулсан гэцгээж байгаа юм.

Мөн түүний дүү Ж.Мягмаржаргалын нэр дээр байдаг “Henlon Company Ltd”, “Great Global International” компани МАХН-ын дарга Н.Энхбаяртай нэр холбогддог бөгөөд тэднийг ган бөмбөлөг гэсэн асар том эрх ашиг нэгтгэдэг байсан гэцгээдэг юм. Хэрэв уншигчид санаж буй бол Ж.Мягмаржаргалыг “БНХАУ-ын Хонгконгт бүртгэлтэй хоёр компанийн нэрээр “Эрдэнэт” үйлдвэрт удаа дараа ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө залилсан. Тэрбээр Н.Энхбаяраар зуучлуулан хийж, шахааны бизнесээ хийдэг байсан гээд олон таагүй мэдээлэл хөвөрдөг билээ. Энэ мэт “Эрдэнэт” рүү нэвтрэх эрхээ хасуулсан эрх мэдэлтнүүдтэй холбоотой компаниудийн нэрс хөвөрч байна. Маргаашийнхаа дугаарт бид “Агротех-импекс” компанийн захирал М.Энхтайваны “Эрдэнэт” үйлдвэрт итгэл алдсан шахааны бизнес болон бусад хүний талаархи мэдээллийг хүргэх болно. М.Энхтайваны хувьд мөн л томоохон алба хашдаг бөгөөд тэрбээр “Русская гимназия” сургуулийг үүсгэн байгуулагч захирал, одоо бол БОЯХЯ-ны харья Сургалтын төвийн захирлаар ажиллаж буй эрхэм билээ.

Хар дансанд бүртгэгдсэн компаниуд

     Компанийн нэр     Захирал
1     “Есөнтэй цэц” ХХК     Б.Батболд, Л.Цэцэгмаа
2     “Айсбрикер хоршоо” ХХК     Б.Баатарнаран, С.Түмэнбаяр, Б.Сүхбаатар
3     Барийшир ХХК     Ж.Бурмаа
4     “Дөхөмийн говь” ХХК     Ц.Товуусүрэн
5     “Бүдүүн цахир” ХХК     О.Сахьяа
6     “Ар моностой” ХХК     Ж.Гэрэлт-Од
7     “Гал гахай” ХХК     Б.Бат-Эрдэнэ
8     “Жаны овоо” ХХК     Б.Наранбат
9     “Есөн шижир чулуу” ХХК     Х.Батболд
10     “МБ Эрдэнэт” ХХК     Ц.Ганбаатар
11     “ИЭГО”ХХК     Д.Эрдэнчимэг
12     “Цуут од”ХХК     Б.Одхүү
13     “Жугамт” ХХК     Д.Чинзориг, Д.Энхгөр
14     “РУМ”ХХК     П.Дэмчигсүрэн
15     “Сунним” ХХК     Б.Одонгэрэл, Б.Ариун-Эрдэнэ
16     “Барстранс” ХХК     Б.Нармандах, үүсгэн байгуулагч нь Ч.Амарбаатар
17     “Батмонгол” ХХК     Д.Нямсүрэн
18     “Жаргалан пресс”      Д.Амаржаргал, эхнэр Оюун
19     “Инжир”ХХК     Б.Батбаатар
20     “Мизуно” ХХК     Ж.Мөнхбат
21     “Замбала” ХХК     Ж.Энхболд
22     “Одтрейдинг” ХХК     Д.Баатарцогт, М.Сономпил
23     “Либерти” ХХК     Н.Сэлэнгэ, Н.Хосбаяр
24     “Монгол өртөө ХХК     Р.Болдбаатар, З.Нармандах
25     “Монгол сигар” ХХК     Мөнхболд
26     “Мөст булаг”     Ч.Бямбажав
27     “МРТГ” ХХК     Ц.Батхүрэл, үүсгэн байгуулагч нь Г.Энхбилэг, Г.Төмөрхуяг
28     “Эрхэм-Саруул” ХХК     Н.Баяржаргал
29     Ньювертекс ХХК     М.Тэмүүжин, Д.Ариунболд
30     “РПО” ХХК     Ц.Сарантуяа
31     “Оргил нум” XXK     Ц.Наранцэцэг
32     “Салхитын булаг” XXK     Д.Аюуш
33     “Сэлэнгийн төгөл” ХХК     Т.Гантөмөр
34     “Тасын сод” ХХК     Д.Одон
35     “ТМД” ХХК     Б.Гүнхэв
36     “Тост трейд”     Ц.Чандагбал
37     “Угалз энх” ХХК     Б.Мэндсайхан
38     “Стандарт металлс лимитед” CO,. L TD     Д.Ирмүүн
39     “Хамтын босго” ХХК     М.Манлайбаатар, Г.Ганбаяр
40     “Хар шүр” ХХК     Б.Оргил, Б.Түвдэндорж
41     “Хасмаунт” ХХК     М.Нуваантая, Д.Баттогтох
42   “Хошигари” ХХК    Ж.Батбаатар, үүсгэн байгуулагч Ж.Мөнгөнчимэг, З.Эрдэнэбаатар, З.Эрдэнэболд
43     “Эрдэнэт шижир” ХХК     Б.Энхсоёл
44     “Эн Си Корп” ХХК     С.Чимбат, Ч.Гантуяа, Ц.Нямдаваа
45     ЭНЖА трейд” ХХК     Д.Энхтөр
46     “ЭНКАС” ХХК     Ө.Энхбат, мөн үүсгэн байгуулагч нь Ё.Энх-Амгалан
47     “Эрдэнэс анд” ХХК     Д.Мэдэхгүй
48     “AC трейд” ХХК
49     “Дэлба” ХХК     Я.Даринчулуун
50     “Эф Би Си” ХХК     Ж.Мөнхзориг
51     “Дэлгэрбалжин” ХХК     Ч.Цэвэгжав, П.Ундармаа
52     “Дэлгэрэх жигүүр” ХХК     Д.Жанчивдорж
53     “СРТЛ” ХХК     Д.Батсайхан
54     “Бодь Ирмэл” ХХК     Б.Уянга
55     “Хүчит-Ар” ХХК     Д.Батхишиг
56     “Харвор” ХХК     Б.Сайнчимэг
57     “Эрдэнэт цагаан од” ХХК     Г.Батгөгс
58     “БТЦГ” ХХК     Г. Батцогт
59     “Алтайн солонго” ХХК     А. Эрболд, Ж.Цолмон
60     “Шимгроу” ХХК     Я.Биндэрьяа
61     “ХНЯ” ХХК     Э.Очирчулуун, үүсгэн байгуулагч нь Д.Пүрэв-Очир, захирал нь Д.Сүх-очир
62     “Тэнгэрийн бэрээ” ХХК     Ц.Төмөрган
63     “Дундцүүр” ХХК     Г.Батбаяр
64     “Цэц богд” ХХК     С.Түмэнбаяр
65     “Агротех-импекс” ХХК     М.Энхтайван
66     “Монгол спорт” ХХК     Ж.Ганболд
67     “Альфамеда” ХХК     Б.Насанчимэг,  Б.Пүрэвсүрэн
68     “Газар хүнс” ХХК     Б.Бямба
69     “Тэнгэр хишиг” ХХК     Ж.Амаржаргал
70     “Байгаль ундрах”     С.Байгальмаа
71     “Ноёлог мөрөн” ХХК     Б.Цэдэнбадам
72     “Шарга овоот” XXK     Х.Баасандорж
73     “Сайхан халиун” ХХК     С.Хийморсан, Г.Оюунцэцэг
74     “Дээд цорго” ХХК     Д.Хайдавдорж
75     “Тэнгэрийн цадиг” ХХК     Б.Бямбасанчир
76     “Бүрд тохижилт” ХХК     Ц.Наранхүү, М.Ганбаатар
77     “Пром-Амулет” ХХК     А.Нямжаргал, Б.Билгүүдэй
78     “Петролеум продакшн” ХХК     Ц.Отгонбаатар
79     “Алтан удам” ХХК     Ч.Болдбаатар, Ж.Анхаа
80     “Жи Би Эс импекс” ХХК     Д.Батбаяр
81     ООО “Сибснабкомлект”     Борисов С.П.
82     “ABA TRADE” CO Ltd
83     “ALTINO INTERNATIONAL” Dominica     Игорь Жанаев
84     “ASCARO” Ltd     Давид Жонсон
85     “ASTROVISION” CO Ltd
86     “Baltic Consulting(Overseas)” Ltd
87     “Eastney Associates Limited”
88     “Enlgevood trading” LLC     Монгол дахь төлөөлөгч Г.Пүрэвсүрэн
89     “Great Global International Limited” Hong Kong     Ж.Мягмаржаргал
90     “Hallirad Corporation”     Кузнецов В.В
91     “HENLON COMPANY LIMITED” Hong kong     Wingard, Ж.Мягмаржаргал
92     “IRBIS COMPANY LIMITED”
93     “Неко Петролеум” ХХК
94     “Онелла” ЛТД
95     ООО “Айкон”
96     ООО “Байкал-мет”     Цыренжапов В.Д
97     ООО “Промкомплект”     Косарецкий Л.Н
98     ООО ” Сибирь Алтай” г.Новосибирск
99     “Петролеум продакшн” ХХК
100     “Регион-спеценаб”     Петров Д.А
101     “Bureau of “Analysrd Sampies Limited”     Edwin Todd
102     “Worklnet” Co Ltd
103     “Бүрэн эрдэнэ монос” ХХК
104     “Ангарск.нефтехими” компания АО     Грищенко В.И
105     “Улаан чулуун” ХХК

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин


URL:

Сэтгэгдэл бичих