V цахилгаан станцаас өмнө М.Сономпил сайдын барилга тэнгэр баганадана
УИХ-д ёстой байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, ямар байнгын хороонд юуны тухай яриад ямар санал дээр үг хэлж байсныг нь хэлэх битгий хэл санах хүн ч бага. Ёстой л өнөөх дуугуй хүн гэдэг нь энэ боловч доодох нь нойтон уу? гэвэл бас ч гэж хуурай биш бололтой.
Чингис хэмээх шар айрагны уушийн газар 19-р хороололд гүүр даваад л байдгийг Улаанбаатарчууд андахгүй мэдэх билээ. Тэгвэл эрхэм сайдын эрхэлдэг бизнесийн суурин дээр тэнгэр багандсан өндөр барилга гэрлийн хурд лугаа адил сүндэрлэн байна.
Эрхэлсэн ажилдаа нэгн иймэрхүү байгаасай хэмээн халаглан суух хүн ч олон байна. Хичнээн жил дуншсан V -р цахилгаан станцын ширхэг тоосго ч хөдлөөгүй байхад салбарынх нь сайдын барилга өдрөөр биш цагаар суналзтал баригдаж байгаа нь өөрийн эрх ашигаас хувийн эрх ашиг нь илүү гарсан юм бишүү хэмээн хардах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.
Соном сайдын барилга баригдаад дуустал V-р цахилгаан станцын ядаж нэг туйпуу хөдлөөсэй билээ л гэж найдхаасдаа.
tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Arvin Qui vole un Е“uf vole un bЕ“uf