ЕХ нарны зайны уршгийг арилгах зорилгоор хориг арга хэмжээ авна
ЕХ болон БНХАУ хооронд зөвшилцсөн дүрмүүдийг хэрэгжүүлээгүй Хятадаас нарны зай импортлогчдод торгуулийн хориг арга хэмжээнүүдийг гаргана.
ЕХ болон БНХАУ хооронд зөвшилцсөн дүрмүүдийг хэрэгжүүлээгүй Хятадаас нарны зай импортлогчдод торгуулийн хориг арга хэмжээнүүдийг гаргана. Энэхүү арга хэмжээнүүд нь 12-р сараас эхлэн хоёр жилийн хугацаатай хэрэгжинэ гэж Европын комисс уламжлав.
Наймдугаар сард ЕХ Хятадтай ЕХ-ны орнууд руу үйлдвэрийн үнээс доогуур үнээр оруулахыг хязгаарласан гэрээнд гарын үсэг зурсан. Эл гэрээгээр ЕХ-нд 2015 оны эцэс хүртэл доод үнэ ханш болон импортын бүтээгдэхүүний нийт хэмжээг тогтоохоор заасан юм. Еврокомиссийн үзэж байгаагаар, энэ хүү арга хэмжээнүүд нь сэргээх эрчим хүчний тээгчдийн үнийг эрс унахаас сэргийлэх ёстой аж.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ
URL: