УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Халхгол сумынхнаа ордны ресторанд дайлав
Монгол улсын баатарлаг хязгаар Дорнод аймгийн Халх гол сумын 20 гаруй иргэд саяхан УИХ-ын гишүүн Х.Болорчулууны урилгаар саарал ордны 4 давхарын ресторанд үдийн зоог хамт барьжээ.
Ямар ч намжиж талцалгүй сэтгэл зүрхээрээ Дорнодчууд өөрсдийнхөө чин сонголтыг хийсний үр дүнд хэнч танихгүй явсан “Дорнод гурил” ХХК-ны захирал Х.Болрчулууныг энэ удаагийн УИХ-д бидний итгэлийг даах залуу хэмээн сонгосондоо нутгийнхан нэн сэтгэл тааламжтай яваа ажээ.Эх орны алс зүүн хязгаараас нутгийн удирдлагын сургалтанд ирсэн иргэд эрхэм гишүүнтэйгээ энэ жилийн төсөв,газрын тосны тухай хуулийг нутагт хэрхэн ашигтайгаар шийдүүлж байгаа талаар мэдээлэл авсан байна.
Харин эрхэм гишүүндээ өнгөрсөн жилийн гэнэтийн зуданд хамгийн их хандив тус дэм өгч өөрөө нутагтаа сар гаруй биечлэн ажилласан явдалд баярласнаа илэрхийлж төрийн ёслолын танхимын төв хэсэгт орших 9 хөлт цагаан тугандаа мөргөн дурсгалын зураг татуулжээ.”Шинэ гишүүн,ярих хэлэх муутай”гэж шүүмжлүүлдэг эгэл эрхэмийг Халх олын сумын төлөөлөл болсон нутгийнхан нь ажилдаа их дадлагажиж УИХ-ын гишүүний буурь суужээ хэмээн үнэлээд буцжээ.
URL: