Алдарт тэрбумтан Дональд Трамп сонгуулийг өнжихөөр болжээ

АНУ-ын 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн магадлалтай хүмүүсийн тоонд орж байсан тэрбумтан Дональд Трамп сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.Тэрээр дээрх шалтгаанаа өөрийн үл хөдлөх хөрөнгийн  салбарт олсон байр сууриа орхихыг хүсэхгүй байгаагаар тайлабрлажээ.Гэвч ажиглагчид арай зүйл хэлж байна. Уг нь Америкийн хэвлэлийнхэн түүнийг  ирээдүйн Ерөнхийлөгч болох хамгийн магадлал өндөртэй гэж аль эртнээс үзэж байсан юм.Гэвч Трамп энэ бдолоосоо ангижирсан бололтой.Тэрээр энэ тухай саяхан мэдэгдэл хийхдээ өөрийгөө  “Уг нь хэн ч гэсэн Цагаан ордны тэргүүн болохоос татгалзахгүй.Гэхдээ миний хувьд улс төр, бизнесс 2-т зэрэг зүтгэж, сэтгэлээ санаагаа хоёрдуулж чадахгүй нь.Аливаа зүйл байх ёстой байрандаа байх нь надад таалагддаг” гэжээ.Ойрын түүх сөхвөл ноён Дональд Трамп 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Нью Хемпшир зэрэг хэд хэдэн мужуудад компанит ажил зохиож байсан юм.Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн 4 сард АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамаг тус улсын иргэн биш гэдэг цуу яриа гарсны дараа Дональд Трамп Ерөнхийлөгчөөс төрсний гэрчилгээнийх нь хуулбарыг шаардсан юм.Улмаар Обама түүнд төрсний гэрчилгээнийхээ хуулбарыг илгээж түүний амыг таглаж байсан юм.Гэвч одоо хэр  Дональд Трамп Ерөнхийлөгч Барак Обамаг санй удирдагч гэж үзэхгүй байгаа бөгөөд түүний явуулж буй бодлогыг хамгийн ихээр шүүмжилдэг юм.Ажиглагчдын үзэж буйгаар Трамп энэ удаа хүчээ үзэхгүй өнжиж байгаа нь нарийн учиртай гэнэ.Тэдний баталж буйгаар бол Бүгд найрамдах намын гишүүн Трамп ирэх сонгуульд өөрийн нам нэгтнүүдээ санхүүгийн хувьд илт дэмжих ажээ.Өөрөөр хэлбэл ямар ч үнээр хамаагүй Барак Обамаг Ерөнхийлөгчөөр улираахгүйн тулд чадах бүхнээ хийх юм байна.

Бэлтгэсэн: Х.Уламбаяр


URL:

Сэтгэгдэл бичих