Б.Батхүү: Шатдаг занар хөтөлбөрийг удахгүй эхлүүлнэ
Манай улс анх удаа УИХ-аас баталсан Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй болох гэж байна. Уг бодлогын баримт бичгийг УИХ энэ сард батлах юм. Төр ашигт малтмалуудыг ашиглаж, боловсруулахад ямар бодлого барих талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй ярилцлаа.
-Геологи, уул уурхайн салбар анх удаа УИХ-аар баталсан бодлогын баримт бичигтэй болж байна. Энэ талаар товч танилцуулахгуй юу?
-Монгол Улсад уул уурхайн салбар хөгжөөд 91 жил болж байна. Өмнө нь энэ салбарыг Засгийн газраас баталсан тогтоолын хүрээнд чиглуүлж байсан бол анх удаа “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” гэсэн баримт бичгийг гаргах гэж байна. Үүнийг 2000 оноос ярьж, хэд хэдэн удаа УИХ-д өргөн барьсан ч буцсан. Энэ бодлогын баримт бичгийг боловсруулахдаа уул уурхайн салбарын өнөөгийн байдалд нэлээд дүн шинжилгээ хийсэн. Судалгаа, шинжилгээгээр Монголын нутаг дэвсгэрт ашигт малтмалын судалгааг маш муу хийсэн дүгнэлт гарсан. Бид зөвхөн дэд бүтэц илүү хөгжсөн болон Хятадын хилтэй ойролцоо газрууддаа л судалгаа хийж иржээ. Тиймээс геологийн хайгуулыг хэрхэн үргэлжлүүлэхээ энэ бодлогод тусгасан. Бид олон орны бодлогын баримт бичгийг судалсан. Хоёр хөршийн болон уул уурхай хөгжсөн Канад, Австрали, хөгжиж эхэлж буй Африкийн орнууд энэ салбарт ямар бодлого баримталж байгааг судалсан.
-Энэ бодлогын баримт бичгээс ямар үр дун хүлээж байгаа вэ?
-Бид ашигт малтмалыг төрөл тус бүрээр гаргах хөтөлбөр боловсруулна. Өөрөөр хэлбэл, энэ бодлогын баримт бичгээрээ өмнөх алдаануудаа засч байгаа. Бид ядуу гэдэг шалтгаанаараа уул уурхайн салбартаа гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд хэтэрхий нээлттэй бодлого явуулсан. Үүний дүнд замбараагүй олон хөрөнгө оруулагч орж ирээд, Монголын газар нутгийн багагүй хувийг лиценз нэрээр авсан. Тэгэхээр уг бодлогын баримт бичгээрээ энэ алдааг залруулж, байгаль орчин, нийгэм, эдийн засгаа цуг авч явахыг чухалчилж байна.
-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогод занарын салбарыг хэр тусгасан бэ?
-Гаднын орнуудын туршлагаас харахад эрдэс баялагг барих бодлогодоо ашигт малтмалуудыг нэг бүрчлэн тусгадаггүй юм байна. Бодлогын баримт бичигт эрдэс баялгийн салбарт баримтлах ерөнхий бодлогоо тусгадаг. Энэ утгаараа уг баримт бичигт занар ч юмуу нүүрсийг ингэж олборлож, ийм арга замаар эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн нарийн заалтуудыг оруулаагүй. Энэ нь төр эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо тодорхойлсны дараа хийх ажил юм. “Шатдаг занар” хөтөлбөрийг боловсруулаад дуусч байна. Тухайлбал, энэ хөтөлбөрийн хүрээнд занарыг хэрхэн ашиглаж, олборлох, ашиглах явцад байгаль орчинд учрах хохирол, эрсдэлийг яаж тооцох зэргийг хөтөлбөрт нарийн тусгаж өгнө. Шатдаг занарын хөгжлийг дэлхийд АНУ-ын арга, технологиор тодорхойлдог. Шатдаг занар тус улсад шатахууны хувьсгалыг авчирсан гэдэг ч байгаль орчинд таагүй байдал уүсч байгаа асуудал нөгөө талд яригддаг. Мөн олон улсад занар ашиглах талаар энэ апшгт малтмалыг дотооддоо олборлохгүйгээр гаднын орнуудад түүхий эдээ өгч, тэндээс бүтээгдэхүүн авах зэрэг олон арга бий. Үүнийг бодлогын баримт бичгээр зохицуулахаас илүүхөтөлбөрт нь нарийн тусгаж өгдөг.
-Өнгөрсөн чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга энэ бодлогод “Занарыг дотооддоо боловсруулахгүй” гэсэн өгүүлбэр байгааг гишүүдэд сануулж байсан. Гэтэл танай яам занарын нөөцөө түшиглэж, түлшний хэрэщээг хангах боломж байгааг онцолж байгаа?
-Бидний зүгээс өргөн барьсан бодлогын баримт бичигт “Занарыг дотооддоо эсвэл гадаадад олборлоно” гэсэн утгатай заалт ороогүй. Энэ бодлогын анхны төслийг би өөрөө боловсруулж, Засгийн газраар батлуулж УИХ-д оруулсан. Харин Их хурал дээр юу яригдаж, ямар саналууд гарч байгааг би мэдэхгүй байна. Ер нь бол аль нэг ашигт малтмалыг ашиглаж, олборлорход янз янзын санал, зөрчил гардаг. Гол нь үүнд судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргах хэрэгтэй. Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод хөгжлийн ерөнхий чиглэл байхаас ашиглах, олборлохтой холбоотой нарийн заалт байх учиргүй.
-Манай улсыг занарын арвин нөөцтэйг тогтоосон. Занараа мөнгө болгох талаар салбарын яам ямар ажил хийж байна вэ?
- “Шатдаг занар’” хөтөлбөрийг боловсруулаад дуусах дөхөж байна. Төв аймгийн нутаг дэвсгэрт шатдаг занарын судалгааг АНУ-ын “Жени ойл шэйл” компани хийж байна. Америкууд шатахуун, түлшний хэрэглээгээ Африк улсаас хараат бус байхын тулд шатдаг занраараа энэ салбарт хувьсгал хийсэн орон. Тэдний туршлагыг дэлхийд хүлээн зөвшөөрдөг юм билээ. “Жени ойл шэйл” компани Монголын шатдаг занарыг маш чанартай гэж үзсэн. Чанартай занраас сайн түлш, шатахуун гарна гэсэн тооцоолол ч бий. “Жени ойл шэйл” Төв аймагт талбай сонгоод судалгааны ажлаа хийж байгаа. Хааяа нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах асуудал бий.
URL: