Хятадын эрх баригчид Ай Вэй вэйг эхнэртэйгээ уулзахыг зөвшөөрчээ

Тэрс үзэлтэн гэгдээд байгаа Хятадын уран бүтээлч Ай Вэйвэйг сураг алдраад сар гаруй болж байгаа билээ.Тэгвэл түүний хорьж байгаагаа Бээжингийн эрх баригчид нуугаагүй бөгөөд саяхан түүнийг эхнэртэй уулзуулсан байна.Гэвч ОУ-ын нэрт урлаг соёлын зүтгэлтнүүд түүнийг даруй суллахыг Хятдаын эрх баригчдаас шаардсаар байна. 40 гаруй өдрийн өмнө Бээжнигийн ОУ-ын нисэх буудлаас баривчлагдсан тэрс үзэлтэн Ай Вэйвэйг эхнэртэйгээ уулзахыг хятадын цагдаагийнхан зөвшөөрсөн байна.Дээрх мэдээллийг Ай Вэйвэйгийн эмэгтэй дүү Гао Гег баталсан бөгөөд түүнийг аль шоронд хорьж байгаа талаар ямар нэг мэдээлэлгүй байгаагаа илэрхийлжээ.Гао Гег  цааш нь хэлэхдээ Ай Вэйвэйгийн эхнэр Лу Цинг цагдаагийнхан өөрсдөө очиж аван нөхөртөө нь уулзуулжээ.Тэд 10 минут орчим уулзсан тул хэсэгхэн зуур яриад л өнгөрсөн байна.Хэдийгээр Хүний эрхийн байгууллагууд хятадын цагдаа нар Ай Вэйвэйг эрүүдэн шүүж байгаа хэмээн сэжиглэсээр байгаа ч бүх төрлийн эмээр хангаж байгаа төдийгүй тэр эрүүл чийрэг харагдаж байсан гэж эхнэр Лу Цинг хэвлэлд өгсөн ярилцлагдаа дурьджээ.Хамгийн сонирхолтой нь Лу Цинг нөхрөө хаанаа хоригдож байгааг хэлэхээс зайлхийсэн бөгөөд би энэ талаар мэдэхгүй гэсэн байна.Үзэгч танд сонирхуулахад дэлхий дахинд 2008 оны Бээжингийн Олимпын нээлт болсон “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргасан  гэгддэг Ай Вэйвэйг өнгөрсөн 4-р сарын эхээр Бээжингийн нисэх онгоцны буудал нууц цагдаа нар саатуулж, хаа нэгтээ авч явсан юм.Тухайн үед түүнийг баривчилсан үндэслэлээ эрх баригчид татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгаж байна байсан юм.Гэвч ОУ-ын хүний эрхийг хамгаалах байгуулагууд болон дэлхийн нэртэй уран бүтээлчид дээрх ялласан зүйл ангийг ор үндэсгүй гээд түүнийг суллахыг Хятадын эрх баригчдаас нь шаардсаар байгаа юм.

Бэлтгэсэн: Х.Уламбаяр


URL:

Сэтгэгдэл бичих