Робот хүү буюу Иван Стойликович шуугиан тарьж байна
3Хорватад амьдардаг нэгэн жаал хүү дэлхийн анхааралын төвд ороод байна.Хүн робот хочтой түүний биед металлаас бүрдсэн юу ч хамаагүй наалддаг гэнэ.Тэрээр биедээ хайруулын таваг, гал тогооны хэрэгсэл, туухай зэрэг нийт 20 килограмм металл «тогтоох» чадвартай ажээ.Харин эмч түүний энэ ер бусын чадварыг ховорхон тохиолддог өвчин хэмээн үзэж байна. Энэ хүүг Иван Стойликович гэдэг.Тэрээр өдгөө 6 настай бөгөөд Хорватын хойд хэсэг дэх Копривница хотод амьдардаг юм байна.Тэрээр цамцаа тайлахад нь биед нь халбага, сэрээ, гар утас зэрэг эд зүйлс наалдсан байдаг гэнэ.Анхнандаа түүний энэ чадвар өөрийг болон бусадыг айлгаж эхэлжээ.Гэвч хэсэг хугацааны дараа энэ нь жирийн үзэгдэл болж хувирчээ.Тосгоны иргэдийн баталж байгаагаар Иван хүү үеийнхнээсээ илүү хүчтэй бөгөөд бараг 10 гаран кг цементийг хялбархан өргөдөг байна.Бяцхан хүүгийн авяас ингээд дуусахгүй.Саяхан хүндээр өвчилсөн эмээгийнхээ гэдсийг гараараа илж өвчнийг нь зогсоожээ.Мөн хөлөө гэмтээсэн хөрш залуугийн өвчнийг намдааж байжээ.Гэвч энэ нь хүүгийн гол авьяас биш гэж хүүгийн эцэг, эх ярьж байна.Иванушка хүү хүмүүсийг анагааж чадахаас гадна, найман сартайдаа хөлд орж, нэг настайдаа ролик унаж, хоёр настай мотоцикл жолооджээ.Гэвч хүүгийн гол ур чадвар энэ биш байсалаа.Тэр нь хүүгийн бие металл соронздох чадвартай болох нь хэдхэн сарын өмнө мэдэгдсэн бөгөөд одоо аль хэдийн нутгийнхаа алдартан болсон байна.Одоогоор хэвлэл мэдээллийхэн хүүтэй уулзаж ер бусын чадварыг нь үзэхээр тосгонд дуугарлах нь энүүхэнд болжээ.Тэд хүүд дэлхийн дээд амжилтыг тогтоодог Геннисийн шоунд оролцох санал тавьсан байна.Гэвч хүүгийн ээж Иваныг хар багаасаа ододыг өвчин тусах вий хэмээн эмээж байгаа бөгөөд цаг ирэхээр олны өмнө гарч л таарна гэжээ.
Бэлтгэсэн: Х.Уламбаяр
URL: