НООТОЙ НОЦТОЙ МЭДЭЭ…Манай томчууд Америк Япон зэрэг дэлхийн томоохон их гүрнүүдийн өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхээр хэлэлэцээр хийж байгаа юм гэсэн

Ноцтой: 1. Манай томчууд Америк Япон зэрэг дэлхийн томоохон их гүрнүүдийн өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцээр хийж байгаа юм гэсэн. Тэрнийг нь гадаад хэргийн яам нь ч мэдэхгүй, их хурал засагын газар ч мэдэхгүй. Зөвхөн төрийн өндөр дээд албан тушаалын нэр бүхий хүмүүс Америк Японы удирдагчидтай уулзан их мөнгөний тохиролцоог ярьж цөмийн хаягдалыг агуулдаг улс орон болхоор зорьж байгаа гэсэн. Тэгэвэл үнэндээ Монголчууд бид дэлхийн эх гүрнүүдийн цөмийн хог хаягдлыг булж барагдуулах тухай ярихаасаа өмнө өөрсддөө тулгараад байгаа химийн хорт бодисын хяналтгүй тээвэрлэлт, хяналтгүй хэрэглээг хязгаарлах талаараа ярьмаар байх юм.

Хонгороос эхлээл Монголын тал нутаг, хүнтэйгээ малтайгаа хордож эхэлсэн. Одоо бол манай улсад 2300 нэр төрлийн химийн хорт бодис агуулагдаж байгаагаас 1500 нэр төрлийн чанарын шаардлага хангахгүй химийн хорт бодис хууль бус аргаар хэрэглэгдэж байна гэсэн албан ёсны дүн мэдээлэл гарсан байгаа юм. Химийн бодис ашиглах зөвшөөрөлгүй, тээвэрлэх импортлох эрхгүй компаниудад энэ зөрчил элэрч байгаа бөгөөд тэдгээрийг Кевин Инвест,Янтай Уул,  Монголын алт, Монголросцеветмет нэгдэл зэрэг компаниуд толгойлж байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр химийн олон нэр төрлийн бодисын хэрэглээ монголд ямар ч хяналтгүй болж, газар нутаг, хүн малыг алхам тутамд нь хордуулж байгаа. Цаашлаад Монголын ирээдүйг бусинуулж газар нутагыг сүйрэлд хөтлөж байгаа шунахайн сэтгэлтэй хүмүүсийн хувьд монголд гаднаас цөмийн хаягдал зөөлтгүйгээр дотооддоо байгаа химийн бодис нь хангалттай хордуулж байгаа нь үнэн болжээ. Хамгийн гол нь эрх бүхий хүмүүс энэ мэдээллийг няцаах гэж оролдож байгаа Японы төвийн хэвлэлүүд цөмийн хаягдлын асуудлаар хэлэлцээр хийсэн Монголын талын төлөөлөгчийн нэрсийг олонд хүргэхээр зэхэж байгаа гэнэ. “Химийн бодис”
Ноцтой: 2. Өнөөдрийн сонгуулийн тогтолцоо Монголын төрийн худалдаж авах порцесоор явагддаг болсон. Тэрнийг нь улам бүр бататгаж, улам бүр мөнгөний төрийг бүрдүүлхийн төлөө улс төрийн эрх баригч намууд ажиллаж байна. Хүний сонгогдох сонгох эрхийг мөнгөөр үнэлэж үүний дүнд өнөөдөр мөнгөний төр бүрэлдэн тогтдог болсныг олон улсын судлаачид хэлж байгаа. АН сонгуульд нэр дэвших хүн тус бүрээсээ 50 сая төгрөгийг авч байж нэр дэвшүүлнэ. Гэхдээ нэр дэвших хүн нь эрэгтэй эмэгтэй байх нь хамаагүйн дээр сонгуульд ялах ялагдах огтхон ч падгүй. Мөн тухайн хүний мэдлэгтэй боловсролтой туршилгатай зарчимтай байхыг нь чухалчлах бус, бизнес эрхэлдэг, мөнгө их олдог, намдаа мөнгө их өгөдөг, цаашлаад сонгуульд мөнгө их цацах боломжтой хүмүүсийг тэргүүн салаанд жагсааж байна. Ингээд яаж байна вэ гэхээр 50 саятай нь УИХ-ын гишүүн, 100 сайтай нь агенлагын дарга , 200 саятай нь дэд сайд болно гээд явж байна. Мэдээж тэр 50 , 100 ,200  сая төгрөг цацаж төрд сонгогдсон нөхөдүүд тэр мөнгөө хэд нугалаж олхын төлөөл ажиллаж таараа. Тийм жишэг, түүх ч олон жил давтагдлаа. Намын босго мөнгө гэсэн тэр цэвэрхэн нэртэй 50 сая төгрөгийг нь давж гарах чадалгүй ядарсан түрийвчтэй ч, мэдлэг боловсролоор манлайлах олон зуун хүн тас цавчуулж байна. Ингээд эрх баригч намууд нь мөнгө их төлсөн нь засагт өндөр албанд гар гэсэн энгийн дүрмээр ажиллаж мөнгөний олгиархын төрийг бүрэлдүүлэх үнэдсэн бодолгыг хэрэгжүүлж байна. Тэгэхээр сонгууль хуулиа хэд ч өөрчлөөд сонгуульд оролцох намууд нь өөрчлөгдсөн зүйлгүй үнэ хөөрөгдсөн байдлаараа байсаар байвал Монголын төр цэвэршиж Монголын ард түмэн сайхан амьдрахын тухай бодож сэрүүн зүүдлэхийн хэрэг ч алга. “Сонгууль”

Ноцтой: 3. Их хурал засагын газарын эрх ямбатнуудын дураараа дургиж дундаа чөмгөөрөө жиргэдэг хугацаа дуусхад ганц жил хүрэхтэй үгүйтэй хугацаа үлджээ. Ард түмнийг хууран мэхлэж худал амлаж, хулгай луйвар хийж, төрд нэг удаа сонгогдсоныхоо дараа болоо гэж бодсон нөхөдүүд одоо тойрогоосоо бултаж зугтах аргаар асуудалд хандаад эхэлжээ. Өөрөөр хэлбэл өмнө нь сонгогдсон тойрогоо сольж өөр зүгт ахиж хүч үзэхгүй юм бол хоёр нүүртэй нэг хүн нэг тойрогоос хоёр сонгогдох бололцоогүй болж таараа. За яг ингэж тойрогоо хулхидсан одоо өөр тойрогт зай хайж яваа нөхдийн нэгийг Батлан хамгаалхын сайд Лу.Болд хэмээн зарим эх сурвалжууд хэлж байна. Хан Уулчуудыг тултал нь хошигоруулж, алтаар өлгийдөн мөнгөөр эрхлүүлэх шахуу юм ярьж байгаад их хуралд сонгогдсон тэрээр энэ удаад Хан Уул руу зүглэх нүүрч гүй болсон нь ойлгомжтой юм. Тэгэвэл Болд сайд ирэх парламентийн сонгуулд Баянхонгорт хүч үзхээр болсон гэдэгийг зарим хүмүүс хэлж эхлээд байгаа юм. Одооноос бэлтгэлээ базаан Хонгор нутагыханыг өөд нь татаж тал засан гүйж, аль болох найр тавин өмөх сонгуулиар Хан Уулд ярьж байсан шигээ юмыг энэ удаад Баянхонгорт яриад явж байгаа сурагтай. Болд сайд өмнөх тойрогтоо сургууль барина гэсэн газар одоо олон давхар Зочид буудал бригдаж байх жишээтэй. Ингэж мөнгөний хойноос хэт хөөцөлдөн нэг удаа төрд сонгогдож байвал бусад нь хамаагүй гэж бодосны дүнд өнөөдөр ингэж нэр дэвших тойрогч гүй болсон гишүүд нэгээр биш хэдэн арваараа нэрлэгдэх байх. Араа бодолгүй ярьж, чадлаа мэдэлгүй зүтгэсний дүнд аль ч гүй хоосон хоцордог жишээ ирэх парламентийн сонгуулиар олон тойрогт харагдах байх да.” Лу Болд”


URL:

Сэтгэгдэл бичих