Хүчил цацаж 3 хүн гэмтээлээ …Арьс ширний үс зумалдаг хорт бодисоор хүний эрүүл

Арьс ширний үс зумалдаг хорт бодисоор хүний эрүүл мэндийг нь хохироосон хэрэг өнгөрсөн 7 хоногт гарчээ. Хоромхон зуурын уур хилэнгээс болж гарсан энэ үйлдлээс 3 хүн эрүүл мэндээрээ хохирч 2 хүн гэмт хэрэгтэн болж ял сонсож магадгүй байна.  хан-Уул дүүргийн 2р хорооны нутаг дэвсгэр Булны шир хэмээх арьс ширний үйлдвэрийн 2 залуу, хамт ажилладаг Цтэй муудалцжээ. Тэднийг маргалдаж байх үед Цг  өөр 3 залуу өмөөрснөөс болж Фтэй маргалдаж байсан залуус уурлан арьс ширний үс зумалдаг намаз гэх хүчил цацсан байна. Үүний болж намаз гэх энэ идэмхий бодисонд  Цг өмөөрсөн 3 залуугийн бие түлэгдэж эрүүл мэндээрээ хохирчээ.

Бусдын эрүүл мэндийг хохироосон залуус танхайн хэргээр 5-8 жилийн ял бүхий зүйл ангиар шалгагдаж байна. Хоромхон зуурын уур хилэн таны болоод бусдын амьдралд ямар их хохирол авч ирдэгийг сануулах үүднээс энэ мэдээллийг хүргэлээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих