Ахлах ангийн сурагч дунд ангийн охиныг хүчирхийлжээ

20130521095851Ахлах ангийн сурагч хүү дунд ангийн охиныг хүчиндээд, “Хүнд хэлбэл ална” хэмээн сүрдүүлсэн явдал Баянхонгор аймагт гарчээ.

Тус жигшүүрт хэрэг таван сарын өмнө болсон бөгөөд бяцхан охин бие давхар болсон байсныг ар гэрийнхнийх нь хүсэлтээр өнгөрсөн долоо хоногт дутуу төрүүлэх арга хэмжээг авсан байна.
11 нас хүрч байгаа охиных нь хөх гэнэт л томорч, сэтгэл санаа нь тогтворгүй болсон ажиглагдахад гайхаж мэгдсэн эх нь асууж шалгаасаар тус хэргийн талаар мэдэж авчээ. Тэгээд цагдаа шүүх болоход хэрэгтэн хэргээ огт хүлээхгүй байсан байна. Харин эмнэлгийнхэн “Ургаас дээж авч шинжилгээнд явуулна” гэхэд хэргээ хүлээсэн гэдгийг албан бус эх сурвалж хэлэв. Хэрэг шалгалтын явцад яваа бөгөөд охины сэтгэл санааны байдал маш хүнд, хүн хүний ээрсэн харцнаас дальдчин, айж эмээсэн түгшүүртэй байдалтай байх болжээ. Сүүлийн өдрүүдэд толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд уйлахаас өөрөөр байхаа болисныг эх сурвалж ярьсан. Хэрэгтэнд 18 жилийн ял оноожээ.
Мөн эх сурвалжийн хэлснээр ийнхүү насанд хүрээгүй жирэмсэлсэн явдал энэ оны хувьд анхных биш гэдгийг хэлж байна. Он гарсаар 13 настай жирэмсэн охиныг бас л ар гэрийнхнийх нь хүсэлтээр дутуу төрүүлсэн байна.

Баянхонгор аймаг Б.Мөнхзул

montsame


URL:

Сэтгэгдэл бичих