Ардчилсан намын үүдэнд өнөөдөр улстөрийн суулт хийнэ

2f92103dcf2855caoriginalДархан-Уул аймгийн Ардчилсан намын хороогоо “Бурхан халдиун” группээс авах “Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөн” өнөөдөр төв намынхаа үүдэнд улстөрийн суулт хийх ажээ. Өмнө нь тус хөдөлгөөнөөс өнгөрсөн 18- нд хуралдсан Хяналтын ерөнхий хорооны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлж өгөхийг удирдлагуудаасаа хүссэн юм.

Гэвч тэдний хүсэлтийг биелүүлээгүй тул ийнхүү тэмцэлийн хэлбэрийг сонгохоо мэдэгдээд байна. Улстөрийн суултад тус аймгийн Орхон, Хонгор, Шарын гол сумын намын хороо, аймгийн Ардчилсан залуучуудын холбооныы төлөөлөл хүч нэмэх юм байна. Энэ талаар ДарханУул аймгийн АН-ын дарга асан Л.Наранбаатар “Ардчилсан намд салхи оруулах цаг болсон. Энэ нам ахмад гишүүдээ харж үзэхгүй, шинэ залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлдэггүй. Мөн дарам шахалт үзүүлдэг нь баримттайгаа байгаа хэмээсэн.

Д.БУЛГАН

URL:

Сэтгэгдэл бичих