Египтийн Шинэ Үндсэн хуулийн төслийг батлав
Фото: EPA
Египтийн шинэ үндсэн хуулийн төслийг батласан тухай Их британий радиотелевизийн Би-би-си корпорац уламжлав
Египтийн шинэ үндсэн хуулийн төслийг батласан тухай Их британий радиотелевизийн Би-би-си корпорац уламжлав. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах комиссийн тэргүүн Амр Мусагийн яриагаар, Үндсэн хуулийн төсөл 247 зүйл ангитай аж. Үүнийг ойрын үед Египтийн түр зуурын тэргүүн Адли Мансурт өргөн өарих аж. Дараа нь бүх ард түмний санал асуулга явуулна. Арга хэмжээг 2014 оны эхээр явулахаар төлөвлөж буй юм.
Үндсэн хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцсэнээс хойш зургаан сарын дараа тус улсад сонгууль явагдана. Үндсэн хууль бэлтгэх ажлын комиссийн олонх гишүүд эхлээд ерөнхийлөгчийн, дараа нь парламентын сонгуулийг явуулахын төлөө саналаа өгсөн гэж Би-би-си уламжлав. Төслийг бэлтгэх ажлыг өнгөрсөн 7-р сард тус улсын ерөнхийлөгч Мухаммед Мурсийг түлхэгдэн унагасны дараа эхлүүлсэн юм.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ
URL: