Тайландын ерөнхий сайд нэгдүгээр орлогч Загийн газрын Хэв журмыг хангах төвийг тэргүүлэв
Тайландын ерөнхий сайд Йинглак Чинават даваа гаригт өөрийн нэгдүгээр орлогч болон ГХЯ-ны тэргүүн Сурапонгийг Хэв журмыг хангах төвийн тэргүүнээр томилов
Тайландын ерөнхий сайд Йинглак Чинават даваа гаригт өөрийн нэгдүгээр орлогч болон ГХЯ-ны тэргүүн Сурапонгийг Хэв журмыг хангах төвийн тэргүүнээр томилов. Тэрээр телевизээр ард түмэнд хандан хэлсэн үгэндээ, Таиландын засгийн газар ойрын үед тус улсын тогтвортой байдлыг сэргээнэ гэж мэдэгдэв. Чухамхүү энэ төв нь тайландын хуулийн дагуу Бангкокт олон нийтийн аюулгүй байдлыг хангах хариуцлагыг хүлээх юм. Сурапонг Товичанкчаикунгийг томилогдсныхоо дараа болсон хэвэлэлийн бага хурал дээр төрийн албан хаагчдыг нэн даруй ажлаа сэргээхийг уриалав.
Тэрээр сөрөг хүчнийхний бослого зарлах урианууд нь хууль бус болохыг тэмдэглэв. Энэ үеэр полицынхан босогчдын эсрэг Бангкокт нулимс асгаруулах хий хэрэглэв. Бангкокын Нийслэл хотын удирдах газрын байр руу дайрч байсан босогчдын эсрэг нулимс асгаруулах хийг ашиглажээ. Сөрөг хүчнийхэн урхарсан байна. Засгийн газрын ордон болон төрийн байгууллагуудад нэвтрэн орохыг завдсан босогчдыг Полиц баривчлах төлөвтэй байгаа гэж цагдаагаас мэдэгджээ.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ
URL: