Японд Абэ болон Байден нар Зүүн-Хятадын тэнгисийн агаарын хамгаалтын таних бүсийг цуцлахыг Хятадад хэрхэн ятгах талаар ярилцана
Фото: РИА Новости
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден даваа гаригт Япон улсад ерөнхий сайд Синдзо Абэтай яриа хэлэлцээ хийхээр хүрэлцэн ирнэ
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден даваа гаригт Япон улсад ерөнхий сайд Синдзо Абэтай яриа хэлэлцээ хийхээр хүрэлцэн ирнэ. Ярианы гол сэдвүүдийн нэг Зүүн-Хятадын тэнгист БНХАУ-ын агаараас хамгаалах таних бүсийг байгуулах тухай асуудал байх болно. Абэ болон Байден нарын яриа хэлэлцээ мягмар гаригт явагдана. Хятадын агаарын хамгаалалтын таних бүсийн асуудлаар талууд хамтарсан тунхаг бичгийг батлахаар төлөвлөж байна. Уг баримт бичигт Япон, АНУ болон Өмнөд солонгос улсуудын зөвшөөрөхгүй байгаа Хятадын өөрийн нэг талт шийдвэрийг эргэн харах юм уу, цуцлахыг болзолуудыг тавихаар төлвөлөж байна.
Талууд америкийн цэргийн японы өмнө хэсгийн Окинава аарл дээр байдаг Футэмма дахь баазыг шилжүүлэх асуудлыг ярилцана. Түүнчлэн тэнд бусад црэгийн баазуудад Эм-ми-22 “Оспри” дугтуйд төлөвлөгөөнүүдийн хэсгийг шилжүүлэх тухай саналыг хэлэлцэн ярилцах юм.
Токио АНУ-ын дэд ерөнхийлөгчөөс тэнгисийн цэргийн аюулгүй байдал болон харилцан ажиллагааны салбарын мөнхийн хамтын ажиллагааг батлан харуулахыг хүлээж байна. Түүнээс гадна Филиппиныг дайрсан далайн хүчтэй хар салхинд нэрвэгдэгсдийн тусламжийг нэмэгдүүлэх талаар ярилцах юм.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ
URL: