Дөрвөн оронтой тусгай дугаарыг найман оронтой дугаарт шилжүүлнэ
Харилцаа, холбооны зохицуулах газраас дөрвөн оронтой тусгай дугаарыг найман оронтой дугаарт шилжүүлэхээр болжээ. Учир нь бизнес эрхлэгчид болон албан байгууллагууд тусгай дугаар болох дөрвөн оронтой тоог ашиглахыг хүсдэг ч дугаарын хувилбар цөөхөн байдаг юм байна. Олон улсын жишигт төлбөртэй тусгай дугаар нь найман оронтой байдаг аж.
Иймд одоо ашиглаж буй дөрвөн оронтой дугаарын өмнө 1800, 1900 гэсэн тоо нэмэхээр шийдвэрлэжээ. Энгийн үнэ тарифтай тусгай дугаар ашигладаг байгууллага 1800 гэсэн дугаарыг ашиглах бол ашиг олох зорилготой аж ахуйн нэгж 1900-г хэрэглэх юм. Уг тусгай дугаарын өөрчлөлтийг 2014 оны эхнээс иргэдэд танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлэх гэнэ.
Р.Оргил
time.mn
URL: