Монгол эмэгтэйчүүд Чех улсад хоёр жилийн ял сонсов

Чех улсад ажиллаж, амьдрах хүсэлтэй гадаад иргэдээс чех хэлний шалгалт авдаг.

Тэгвэл Монгол Улсын хоёр иргэн хэлний шалгалтыг хуурамчаар өгөх гэж оролдсон тул баривчлагджээ.

Өнгөрсөн сарын сүүлчээр болсон хэлний шалгалтанд орох байсан 43 настай монгол эмэгтэй чех хэлний мэдлэг муу байсан тул найзыгаа өөрийн өмнөөс шалгалтад оруулахыг хүсчээ. Тэр эмэгтэй найзыгаа “Европынхон монголчуудыг зүс царайгаар нь ялгадаггүй юм, нас ч ойролцоо болохоор мэдэгдэхгүй” гэж паспортоо солин шалгалтад оруулжээ.

Гэвч Прага хотын Цагдаагийн газар паспортын зураг эзэнтэйгээ таарч байгаа эсэхийг шалгадаг шинэ аппарат суурилуулсан байсан тул эмэгтэйчүүд цагдаагийн газарт баригдсан байна. Тэдэнд залилан хийсэн хэргээр хоёр жил хорих ял тулгаад байгаа бөгөөд, бусдын паспортыг ашигласан гэж 3000 кроноор торгох болжээ.

http://stat.gogo.mn/news/2010/6/15/uls%20turiin%20toim%20shine480x.jpg


URL:

Сэтгэгдэл бичих