“Энержи ресурс”-ийн тээвэрлэгчид осол гаргаж хүний аминд хүрлээ
“Энержи ресурс” компанийн нүүрсийг тээвэрлэж явсан хоёр машин мөргөлдсөнөөс хоёр хүн нас барсан хэрэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өчигдөр гарлаа.
Нэрээ нууцлахыг хүссэн цагдаагийн эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ зам тээврийн хэрэг Монгол, Хятадын хилээс нааш 60 орчим километрийн зайд болсон бөгөөд “Энержи ресурс”-ийн нүүрсийг ачсан 76-45 УНЖ, 76-37 УНЖ дугаартай машинууд /УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компанийх/ Хятадын Шинхуа группийн 29-85 УНЧ дугаарын машинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас хоёр хүн нас барсан бөгөөд нэг машин нь шатжээ.
Эрдэнэт хүний аминд хүрсэн энэ хэргийг Өмнөговийн иргэд нэг талаас “Энержи ресурс” компани, түүний босс Ж.Оджаргал нарын шунал, нөгөө талаас Монгол төрийн сайд, түшээд авлигад идэгдсэний илрэл гэж үзэж байна. Учир нь Улсын Мэргэжлийн Ерөнхий Газраас нүүрс тээврийн замыг хаагаад байсныг “Энержи ресурс” компанийн нөлөөнд автсан Засгийн газрын гишүүдийн зам нээх шийдвэр гаргасан өдөр л ийнхүү хүний амь нас үрэгдлээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Энержи ресурс”-ийн ТУЗ-ын дарга Ж.Оджаргал Өмнөговьд зам нээх шийдвэрт нөлөөлсөн байна.
Ийнхүү “Энержи ресурс” компани, Ж.Оджаргалын үлэмж их шунал, төр, засгийн эрх мэдэл бүхий сайд түшмэдийн авлига дахиад л хоёр хүний амийг авч одлоо.
URL: