“Галзуу хурд” киноны гол дүрийн жүжигчин авто ослоор өөд болжээ

Хүүхэд, залуусын сайн мэдэх “Галзуу хурд” киноны жүжигчин Паул Уолкер өчигдөр орой Калифорнид автомашины ослоор өөд болжээ.

Тэрээр найзынхаа хамт явж байсан бөгөөд осол гарах үед зорчигчийн суудал дээр байжээ. Тухайн үед сайн үйлсийн арга хэмжээнд оролцсоны дараа ийнхүү явж байсан аж. Хохирогчдын сууж явсан улаан өнгийн Порше машин гэрлийн шон мөргөснөөс гадна замаас гарч, улмаас шатсан байна.

Ямартаа ч Галзуу хурд киногоороо олны танил болсон 40 настай жүжигчин залуу ийнхүү харамсалтайгаар өөд болсон нь түүний шүтэн бишрэгчдийг ихээхэн цочролд оруулжээ.

 

С.Отгон

Эх сурвалж: dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих