Замын цагдаа өнөөдрөөс бэлэн мөнгөөр торгохгүй

6e0438a921df117c4a98b3784f412e5d_x3Замын цагдаа нар өнөөдрөөс эхлэн зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохоо болино. Тэд ажил үүргээ гүйцэтгэх үедээ тусгай зориулалтын уншигч, хэвлэгчийг ашиглан, зөрчил гаргасан жолоочид газар дээр нь торгуулийн хуудас хэвлэж өгөх юм байна.

2013 оны төсөвт батлуулсан Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн 1.8 тэрбумаар нь эдгээр төхөөрөмжийг худалдан авч, нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 400 цагдаад өнгөрсөн баасан гарагт хүлээлгэн өгсөн байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар хэрэгжиж буй энэ төслийн гүйцэтгэгчээр “Смарт солюшинс” компани ажиллаж, шалгах төхөөрөмж, тасалбар хэвлэгч гэсэн үндсэн хоёр төхөөрөмжийг сервер, сүлжээний холболтын хамт иж бүрнээр нь ашиглахад бэлэн болгожээ.

Замын цагдаагийн ажилтан, албан хаагчид торгууль бичиж, мөнгө тоолдог цаг халагдаж, салбарын үйлчилгээнд шуурхай, шударга тогтолцоо бүрдэж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ухаалаг төхөөрөмж гардуулан өгөх үеэр сануулсан юм.

Дашрамд дурьдахад, тасалбар хэвлэгч төхөөрөмжөөр зөрчлийн торгуулийг хэвлэж өгөх бөгөөд 14 хоногийн хугацаанд төлөх шаардлагатай юм байна.

www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих