Цэгцбаатар топ модель Д.Пүрэвсүрэнг хардаж зодсондоо одоог хүртэл харамсдаг
Дөрөвхөн жилийн өмнө Монголын хамгийн сайхан хүүхэнтэй нэр холбогдож гурван настай охиноо өнчрүүлэн, Баянзүрх дүүргий шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байсан энэ залуу өнөөдөр топ модель бүсгүйг хэвтэрт ортол нь зодсон хэргээр шүүхийн хаалга татаж байсан билээ. Эмэгтэй хүнийг хардалтаас болж зодож, хүндэвтэр бэртэл учруулсан Л.Цэгцбаатарт шүүх 40 хоног буюу 360 цаг албадан хөдөлмөр хийх ял оногдуулж, дуулиантай нийлсэн хос залуус шуугиантайгаар харьцаа холбоогоо таслах дээрээ тулж байсан.аад Энэ ч аргагүй. Гоолиг бие хаа, сайхан царай зүсээр эрчүүдийгсоронзон адил татдаг залуухан бүсгүйг олон хүн өмгөөлж хамгаалж, түүнийг хэвтэрт ортлоо зодууллаа гэдэг мэдээллийг бүгд л эгдүүцэн хүлээж авч байсан учраас тэр. Тиймээс “Хар хорин” захын боссын хүүг ялгүй салсанд олон хүн бухимдаж байсан. Тэр цагаас хойш ч олно жил өнгөрч топ маань сайхан ханьтай болсон бол, Цэгцбаатар ганцаараа хэвээр. Ийнхүү сайхан хайраа баллан, топыг зодсондоо Цэгцбаатар одоог хүртэл харамсаж явдаг гэнэ лээ.
URL: