Монгол иргэдийг суллав
Хөх хотод ял эдэлж байсан монгол иргэдийг суллажээ.
Тус хотын Шинчэн дүүргийн Ардын Дунд шатны шүүхээс автомашины аккумулятор хууль бусаар хил гаргасан монголчуудад есөн сарын хорих ял оногдуулсан юм.
Мөн энэ хэргээр нэг жилийн хорих ялаар шийтгүүлсэн иргэнийг ар гэрийнхэнтэй нь уулзуулсан байна. Түүнчлэн Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар нарын албаны хүмүүс саяхан БНХАУ-ын Эрээн, Хөх хотод ял эдэлж буй монголчуудыг эргэх үеэрээ хотын удирдлагуудтай уулзаж, зарим асуудлыг нааштай шийдүүлжээ.
Тухайлбал, БНХАУ-тай хийж буй Ялтан солилцох гэрээг энэ онд багтаан эцэслэж, зарим ялтнуудыг эх оронд нь шилжүүлэх тухай ярилцсан гэнэ.
Түүнчлэн хугацаагүй ял эдэлж буй монгол иргэдийн ар гэрийнхний уулзалтын хугацааг 30 минутаар сунгаж нэг цаг болгожээ.
Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: