“Азийн загварлаг кино”-гоор шалгарав

БНХАУ-ын Дайлань хотод өнгөрсөн сард “Fashion Asia Awards 2011″ наадам зохиогдсон. Тус наадамд манай уран бүтээлчдийн “Хуваарьгүй нислэг” уран сайхны кино өрсөлдөн “Азийн загварлаг кино” номинацийн эзэн болжээ.

“Wisdom” продакшны “Помогите нам” уран сайхны киноны хоёрдугаар анги болох уг бүтээл нь Азийн 17 орны загварын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг наадамд Энэтхэг, Хятадын уран сайхны кинонуудтай өрсөлдсөн байна.

Энэ жил анх удаа загварлаг кино номинаци оруулж тэр хүндэт шагналыг нь монгол кино хүртжээ. “Хуваарьгүй нислэг” кино Монголын ахуй амьдрал, соёлыг хөндсөн нь шүүгчдийн анхаарлыг илүүтэй татжээ.

Уг кинонд топ модель Ч.Туяацэцэг, Азийн топ модель Э.Сэлэнгэ, загвар өмсөгч Н.Батжаргал зэрэг загварын ертөнцийн нүүр царай болсон моделиуд оролцон тоглосон нь загварлаг кино номинацид өрсөлдөх гол шалгуур болжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих