Ганцаардал тамхинаас хортой
Орчин цагийн Европчуудын өвчин болох ганцаардал нь тамхинаас илүү хор уршигтай болох нь тогтоогджээ. Герман Улсаар жишээлбэл, таван хүүхэдтэй айлын нэг тутам нь эцэг эхгүй байна. 300 мянган хүнийг хамруулсан 84 төрлийн судалгааны үр дүнд тулгуурлан мэргэжилтнүүд ийнхүү анхааруулж байна. Ганцаардал нь хөдөлгөөнгүй байдал болон хэт таргалалтаас илүү хортой. Хамгийн багадаа тамхины утааны хэмжээнээс ч илүү хортой гэнэ.
Мэргэжилтнүүд хүний эрүүл саруул нийгмийн амьдралыг тэдний урт удаан наслахад чухал үүрэгтэй хэмээн үздэг. Өнөө үед эрүүл мэнддээ анхаарч байнгын спортоор хичээллэх нь ч хангалтгүй юм байна. Тэгвэл энэ бүгдэд санаа тавьж байгаа шигээ нийгмийн амьдралаа идэвхжүүлэн тэлэх нь чухал аж. Уг судалгааг АНУ-ын Утах мужн “Вrigнам Үоиng” их сургуулийн эрдэмтнүүд хийжээ. Судалгаа нь сайн анд, сайн гэр бүлтэй хүмүүсийн амьд үлдэх боломж бусдынхаас 50 хувь илүү гэдгийг баталжээ. Түүнчлэн дунджаар 64 настай 300 мянган хүний амьдралд судалгаа хийжээ. Ингэхдээ тэднийг нийгмийн амьдралаар нь харьцуулж дүгнэсэн гэнэ.
Германд таван гэр бүлийн нэг нь өнчин
Нөгөө талаас гэр бүлийн байдал европчуудын хувийн амьдралд сөргөөр нөлөөлөх нь элбэг байдаг. Төрөлтийнхээ дунджаар Европт хамгийн сүүлд жагсдаг Германд 1990 оноос хойш бие даан хүүхдээ өсгөдөг өрх толгойлсон эмэгтэй болон эрчүүдийн тоо эрс нэмэгджээ. Энэ нь ганц гэр бүлд ч биш улсын эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон байна. Тус улсад бие даан хүүхдээ өсгөж буй ганц бие эмэгтэйчүүдийн 30 хувь нь Засгийн газрын тэтгэлгээр амьдардаг аж. Германы ерөнхий статистикийн албаны “Мiкrо zеnѕиѕ 2009″ хэмээх ажлын баримтаас харвал 2009 онд нялх хүүхэдтэй гэр бүлийн 19 хувь нь өнчирсөн байдаг гэнэ.
Өөрөөр хэлбэл, таван герман хүүхдийн нэг нь өнчин өсч байна. 1996 онд энэ байдал долоод нэг байсан аж. Мэргэжилтнүүд нийгмийн харилцааны хэвийн бус байдлаас хүн амархан ганцаардаж сэтгэл санаагаар унадаг болохыг санууллаа. АНУ-ын уг судалгаанд Канадын мэргэжилтнүүд ч санал бодлоо оруулсан байна. Тэд, хүний ганцаардал нь сөрөг бодлуудаас үүсэлтэй хэмээжээ. Мөн өөрийгөө ганцаардмал хэмээн боддог хүмүүс илүү их ганцаарддагийг онцолсон байна.
Түүнчлэн ганцаардмал хүнээр өрөөний дулааныг хэмжүүлж үзэхэд жирийн хүнийхээс илүү хүйтнийг мэдэрч байжээ. Харин Чикагогийн их сургуулийн судалгааны багийнхан ганцаардал бол нэгэн төрлийн өвчний вирус хэмээжээ. Ингээд эрдэмтэд ганцаардлыг зүрхний өвчин, өөрийгөө хамгаалах чадвар, хэвийн бус нойрсолт гээд мансууруулах бодис хэрэглэх гэх мэт сөрөг үр дагавар ав-чирдгийг анхааруулсан байна.
URL: