ДОХ-ын халдвартай долоон эхээс халдваргүй хүүхдүүд төржээ
Манай улсад ХДХВ/ДОХ-ын вирусийн халдвартай долоон эх амаржсан бөгөөд нэг ээж хоёр дахь хүүхдээ төрүүллээ.
Удаа дараагийн шинжилгээгээр хүүхдүүд ХДХВ/ДОХ-ын халдваргүй болохыг Халдварт өвчин судлалын үндэсний төв тогтоожээ. Манай улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 149 тохиолдол бүртгэлтэй бөгөөд халдвартай 674 хүн байж болзошгүйг албаныхан мэдээлсэн. Халдвартай 149 хүнээс 19 нь нас барж, 80 хувь нь эмчлүүлж байгаа юм.
Б.Заяа МОНЦАМЭ
URL: