Америкийн нэг иргэнийг саатуулснаа Умард Солонгос нотоллоо
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг 11-р сарын 30-ны өдөр нийтэлсэн мэдээгээр, Америкийн иргэн Меррилл Е Невманыг саатуулсан, тэрээр жуулчны хувиар Умард Солонгост нэвтэрч дайсагнах ажиллагаа хийсэн гэж нотолжээ.
Эх сурвалжаас үзвэл, энэ оны 10-р сард Невман жуулчдын багт багтаж Умард Солонгосын нутагт орсноосоо хойш жуулчны зорилгоос хальж БНАСАУ-ын нэр хүнд болон бүрэн эрхийг хохироож, тус улсын социалист тогтолцоог гүжирдсэн. тэрээр мөн Солонгосын дайны үед есдүгээр сар уулын хавиар тагнуулын ажиллагаа хйиж байсан тагнуул, террорист этгээд болон тэдний төрөл төрөгсдийг хайхаар оролдож, тэдэнд БНСУ-ын БНАСАУ-ын эсрэг бүлэглэлтэй холбоо барихад нь туслахаар оролдсон гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, Невманы БНАСАУ-д дайсагнасан үйлдэл нь олон зүйлийн эд баримтаар нотлогдсон, тэрээр өөрөө ялаа хүлээж хүлцэл өчсөн гэжээ.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мөн өдөр Невманы буруугаа хүлээсэн бичгийг нийтэллээ. 11-р сарын 9-ний өдөр бичсэн уг хүлцэл бичигт Невман Солонгосын дайны үеэр БНАСАУ-ын цэрэг ардыг хөнөөснөө хүлээсэн бөгөөд энэ оны 10-р сарын 17-ны өдөр жуулчны хувиар БНАСАУ-д нэвтэрч, тус улсын эсрэг ял хийсэн гэж хүлээн зөвшөөржээ. Би хүлцэл өчиж байна. намайг битгий шийтгээрэй гэсэн бөгөөд хойшид БНАСАУ-ын эсрэг ажиллагаанд оролцохгүй, эх орондоо буцаад Солонгосын үнэн байдлыг уламжлах болно хэмээжээ.
/Баатар орчуулав/ china radio
URL: