Онигоо хэхэ

tegshee_ineed

Нэг эр ярьдаг тоть тэжээдэг байж. Хоёулаа архины талаар буруу дуулахгүй бол буцдаггүй ижил зантай юмсанж. Нэг өдөр эзэн нь ганц юм барьсаар орж ирээд ширээний ард тухлан уух гэтэл. Тоть:
-Хэ хэ эзэн гуай надад ч гэсэн хийчих л дээ…
-Юу? Энд чинь надад ч багадахаар юм байхад юун чамд хийж өгөхтэй мантай. Тэгээд ч чи өглөө нь шартчихаад «Yхлээ хатлаа, шар тайлаад өгөөч» гэж орилоод салахгүй ш дээ.
-Ёстой тэгэхгүй …
-Тийм бол яах вэ болж байна. Гэхдээ маргааш өглөө шараа тайлъя гэх юм бол чинь хамаг өдийг чинь зулгаагаад хаячихна шүү.
-Яг зөв. Тэгээрэй.
Өглөө болов.
Эзэн нь үлдсэн архиа аягалан уух гэтэл тоть нь их л бодолд дарагдсан байртай ширээн дээгүүр нь нааш цааш алхалаад байна гэнэ.
-Хөөе чи яах гээд нааш цааш холхиод нүдний өмнө сүүтэгнэж толгой эргүүлээд байгаа юм бэ?
-Нэг юм санаанд орж ирээд алхаад байна. Ингэхэд байна аа, эзэн гуай гэрт амьдардаг над шиг шувуунд ер нь өдний хэрэг гэж юу байх вэ дээ тээ? гэсэн гэж байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих