Таван толгойгоос нүүрс тээвэрлүүлэхгүй гэсэн хориг цуцлагдав

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, авто тээврийн хяналтын газар Таван толгойн орд газраас Цагаан хад хүртэлх 245 км замыг түр хугацаагаар хаасан билээ. Тэгэхдээ замын эвдрэлийг сайжруулах, тэмдэглэгээ хийх шаардлагыг тавьсан. “Энержи Ресурс” компани богино хугацаанд замын хонхорхойд хайрга асган индүүдсэнээс гадна тэмдэглэгээг хийж гүйцэтгэсэн байна. Тийм учраас шалгалтын комисс энэ сарын 6-13-ны хооронд шалгаж үзээд “Тээвэрлэлтийн нөхцөл харьцангуй сайжирсан” гэсэн дүгнэлт гаргажээ. Ингэснээр нүүрс тээвэрлэх хориг цуцлагдаж Ухаа худаг, орон нутгийн Таван толгойн уурхайгаас нүүрс тээвэрлэх ажил эхэлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих