Р.Амаржаргал гишүүний санаачилсан Хотын албан татварыг хэлэлцэж байна

zasag_hur_89-middleЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Засгийн газрын гишүүд хуралдаанаар 14 асуудал хэлэлцэж, зургаан асуудалтай танилцах юм байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын санаачлан боловсруулсан Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцэх юм байна.

Үүний дараагаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын санаачлан боловсруулсан Хотын албан татварын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Х.Тэмүүжин сайд танилцуулах юм байна.

ҮХАА-н сайд Х.Баттулга зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг оруулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих