Япон зэвсгийг хориогоо цуцалжээ
Японы Засгийн газрын сайд нарын танхимын 29-ний хурлаар, хилийн чанад дахь иргэдээ яаралтай нүүлгэн шилжүүлэх үед хамгаалалтын багийн зэвсгийн хориог цуцлахаар шийджээ.
Японы Киодо Цусин Агентлаг энэ талаар дурдахдаа, хуурай замаар нүүлгэн шилжүүлэхэд тулгарах аюулгүй байдал агаар, усан замаас ялгаатай тул, тухайн оронтой зөвшилцсөний үндсэнд хамгаалалтын баг өөрсдийгөө түүнчлэн нүүлгэн шилжүүлэх хүмүүсийн аюулгүйн байдлыг хамгаалах шаардлагаар биеэ зэвсэглэх болно гэжээ.
Японы Хамгаалалтын сайд Онодера Ицунори мөн өдрийн хэвлэлийн бага хуралд, хилийн чанадад ажиллах хамгаалалтын баг зэвсэгтэй байх эсэх нь тухай үеийн ажил үүргээс шалтгаална гэжээ.
/Анар/ china radio
URL: