Хар чавганы ид шид…

chavgaХар чавга бол эрүүл мэндийн онцгой, олон талт ашиг тустай хатаасан жимс юм. Үүнийг мэддэг байсан Монголчууд  хар чавгыг  өргөн хэрэглэдэг бөгөөд үр хүүхдүүддээ жимсний шүүс болгон уулгадаг байжээ. Мөн холливудын жүжигчидээс эхлээд мэргэжлийн тамирчид, цагаан хоолтонгууд, тусгай дэглэмээр хооллодог хүмүүс болон ердийн үедээ өргөн хэрэглэдэг юм байна.

• Хоол тэжээлийг шингээхэд тус нэмэр болдог, хоол боловсруулах системийн шингээх үйл ажиллагааг сайжруулахад тустай

• Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг, өтгөн хаталт, илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн үр дүнтэй

• Эрүүл мэндэд тустай антиоксидантыг хамгийн ихээр агуулдаг

• В амин дэм, ургамлын гаралтай глюкоз, кали, магни, бор зэрэг чухал амин дэмүүд болон эрдэс бодисоор баялаг байдаг.

• Дархлааны систем, ясны үйл ажиллагааг сайжруулахад тустай.

• Мөн тэжээллэг чанар өндөртэй хатаасан жимс тул глюкозын уусалтыг сайжруулах, холесторинийг бууруулах, зүрхний шигдээс болон хавдарын эсрэг үйлчилгээг дэмжих үйлчилгээтэй ургамлын гаралтай полифенол гэдэг бодис ихээр агуулсан байдаг аж.


URL:

Сэтгэгдэл бичих