Нүүрсний 45 хоногийн нөөцтэй байна
”Ил тод уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр энэ сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 34 хоногийн нөөцтэй байна гэж мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 38, Аи-92 автобензин 38, дизелийн түлш 35, ТС-1 23 хоногийн нөөцтэй байна.
Түүнчлэн УУЯ өвлийн бэлтгэл ажлын хүрээнд манай улс хичнээн хоногийн нөөцтэй байгааг танилцууллаа. Тодруулбал эрчим хүчний нүүрс олборлогч компаниудаас авахад бэлэн нүүрсний нөөц энэ сарын 1-ний байдлаар:
1. Багануурын уурхай-450 мянган тонн
2. Шивээ-Овоогийн уурхай 420 мянган тонн
3. Шарын голын уурхай 150 мянган тонн нүүрсний нөөцтэй байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс их буюу 45 хоногийн нөөцтэй байна гэсэн үг.
/New.mn/
URL: