Нөхрийнхөө нууц амрагийг чадах гээд өөрийгөө чадсан өрөвдөлтэй бүсгүй.
Томилолтоос ирсэн чинь нөхөр нь өөр хүүхэнтэй орондоо хэвтэж байв. Тунгалаг тэр хоёрыг хараагүй дүр эсгэн буцаад гарсан байна. Ингэхдээ нөхрийнхөө амраг бүсгүйг нам хийх төлөвлөгөө боловсруулжээ. Болдхүү эхнэрийгээ элдвийн юм ярихгүй, хэрүүл хийхгүй хэрнээ өвөрт нь орохгүй байгааг бодохоос айдас нь төрж, аяга хоолоо ч тавтай идэж чадахгүй гөлөлзөж байжээ. Утасных нь дуудлагуудыг шүүж, танихгүй дугаарууд руу залгаж тандалт хийсний дараа Энхмаа гэх бүсгүйн дугаарыг онцлон авчээ. Тунгалагийн отолт байгаа оносон байв.
Ажлыг нь, гэрийг нь, хоёр хүүхдийнх нь хаана сурдгийг хүртэл мэдэж авсан байна. Нөхөр нь нэг яамны тамгын газар ажилладаг тохитой нэгэн гэдгийг онцлон анхааралдаа авсан байна. Түүнийг Жигжид гэдэг бөгөөд эхнэрээсээ 10 насаар ах аж. Ингээд ажилдаа орж, оюутан цагийн хоёр найзыгаа өөрийн туслахаар авчээ. Энхмаа бүсгүй ломбарданд суудаг, нөхрөөсөө салсан, хоёр хүүхдээ хөдөө байдаг ээждээ өгч явуулсан гээд намтрыг нь хүртэл судалсан байна. Болдхүү, Энхмаагийн байрны хөлсийг төлж бас хоёр ч удаа хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж, өөрт нь тавьдаггүй халамжийг энэ хүүхэнд үзүүлсэнд дотроо багтравч ил гаргаж гэнэ алдахгүи гээд амаа хамхин тэвчиж явсан аж.
Тэр хүүхнийх нь ажил дээр очиж будаа болгох уу гэсэн найзынхаа саналыг хүлээж авсангүй.
Найзад нь огт өөр төлөвлөгөө байгаа. Наад хоёр чинь дураараа наадаж л байг. Болдхүү гуай бэмбэгнээд, байдгийгаа барьж гүйгээд хачин байгаа. Би цаадахын чинь түлхүүрийг чангалж, суллаж байгаад өөрийн болгох бүх юмаа авсныхаа дараа хөдөлнө шүү. Энэ бид хоёрын амьдралд ингээд цэг тавигдаж байгаа болохоор яарахгүй байна.
Худлаа тэгж байгаад хөөрхий муу нөхрийгөө өрөвдөөд уучилчихлаа. Тэр хүүхэн нь болдоггүй гэнэ. Түүнээс биш миний нөхөр тэрүүнд хайргүй гэсэн гээд Халиунаа шиг хүзүүдээд хэвтэж байх гэж байгаа юм.
Тэр хүүхэн рүү явдаг замыг нь хаалгах уу? Тийм засал хийдэг жигтэйхэн сайн хүн байгаа ш дээ. Би Түдэвийг тэгж хөлийг нь тушуулсан ш дээ.
Та хоёр миний үгийг хүлээгээд байж бай. Янзын гоё бэлэг барина аа. Яасан сайхан амрагууд вэ?
За, за болтугай Гурван найз ингэж
ярилцаад салжээ. “Жигжид даргатай уулзах гэсэн юм” гээд жирэмсэн бүсгүй ирэхэд нарийн бичиг нь,
Ямар хэргээр гэснээ, хөлнөөс нь толгой хүртэл харснаа “Ор” гэж дохисон байна.
Жигжидийн амрал
танд очиж алжаалаа таилах үед гольфын хэрэгсэл барин дагаж явсан Сувдыг орой өрөөндөө урьж, сархдын аагаар дуниартуулж байгаад өвөртөө оруулж амжсаныг нь хүртэл Тунгалаг мэджээ. Тэгээд Сувдыг хайсаар байгаад олж хэдэн төгрөг атгуулсны хүчинд хэзээ хэзээгүй төрөх гэж байгаа хэрнээ нэг шөнийн жаргал эдэлсэн хижээл эрийг дарамтлуулахаар болсон байна. Жигжидтэй хоносон шөнө жирэмсэн болсон хугацаанаас нь төдийлөн зөрөхгүй байсан нь аз болжээ.
Та намайг таньж байна уу? Би Сувд байна. Тэр шөнө намайг жирэмсэн болгосноо та мэдээгүй байх аа. Танд хэлэлгүй
төрүүлчихье гэж бодсон боловч мөнгөний хэрэг гараад яалт ч үгүй хүрээд ирлээ.
Утсаар ярихгүй алга болсон хүн гэнэт хүрээд ирэхээр гайхлаа гэж яриаг займчуулснаа Жигжид дарга нэлээд сандарч байгаа янзтай байснаа,
Хоёулаа орой тухтай уулзая. Туслахад бэлэн байна. Ажлаа цэгцэлчихээд арай урт амьсгал авангуутаа чам руу ярья. Утас чинь хэвээр үү? хэмээн инээх аядан асуув.
Утас хэвээрээ. За, тэгье гээд Сувд гарсан байна. Түүнийг хүлээж зогссон Тунгалаг орой уулзах болсныг сонсонгуутаа улам сайхан хачир нэмэгдэх нь. Янзын зураг авч бичлэг хийчихээр
сайхан гэр бүлтэй Энхмаа бүсгүй дарга нөхрийгөө дандаа тэврээд хэвтэх нь үү, харъя л даа гээд тачигнатал инээсэн байна. Тунгалагийн төлөвлөгөө улам баяжиж, нөхрийнхөө амрагийг чадна гэхээс нойр нь хүрэхээ больжээ. Болдхүү эхнэртээ 8 саяар бугуйвч, гинж, ээмэг, бөгжний хослол авч өгөхдөө “Ханилаад 8 жил болсны бэлэг” хэмээн аминдаа эхнэртээ тал засч, аргадаж байгаа царай нь тэр. “Хонконг явж гоо сайхны мэс засап хийлгэнэ. Хэдэн төгрөг өгч миний нэр дээр данс нээгээдэх” гэсэн эхнэрийн лүндэнг дор нь биелүүлсэн Болдхүү “Ханьдаа 20 саяар хугацаагүй хадгаламжийн данс нээчихлээ…” гээд утасджээ.
“Чи хэний хань болж, юутай хоцрох бол доо” гэхээс хөх инээд нь хүрсэн Тунгалаг Халдвартын эмнэлгээс гарахдаа “Цэрэнболдын Энхмаа ДОХын вирус тээгч” гэсэн агуулга бүхий шинжилгээний бичиг хуурамчаар хийлгэж аваад хөл нь хөнгөрчихсөн яваа нь энэ.
Чи айлын хүүхэд жирэмсэн болгочихоод ичих ч үгүй хоёр сая төгрөг өгөөд хүүхдийг чинь төрөхөөр оч но оо гээд сууж байхаасаа ичдэггүй юм уу гээд аянга цахилгаан адил буух эхнэрийгээ “Болсон явдлыг яаж мэдэв?” хэмээн эргэлзсэн ч гарт нь яваа ДОХын бичиг түүнийг дуугүй байлгасангүй.
Вирус тээгч гэдгээ
нууж намаиг хүртэл үхэл рүү хөтөлж явахаасаа айгаагүй юм уу гээд гар нь салгалах Жигжидийн гараас бичгийг булааж авсан Энхмаа хөдөлсөнгүй, хөшөө адил зогсоно. Тэгснээ:
Хүүхэд, хүүхэн хоёр чинь баригдчихаар айлгах гэж ийм бичиг барьж ирж байгаа юм уу гээд эхнэр нь енгэнэтэл уйлжээ. Тунгалаг нөхрийгөө орж ирэнгүүт:
Чи минь одоо яана аа. Энхмаа гэдэг хүүхэн энэ бичгийг чамд өгсөн гээд “вирус тээгч” гэсэн бичгийнхээ нэг хувийг Болдхүүд өгсөн байна. Барайж, айснаа нуух гэж ядсан нөхөр нь,
Юун Энхмаа. ДОХын вирус гэнэ үү? Яах гэж надад өгч байгаа юм бэ гэж сулхан дуугаар асуусан болоод сандал дээр лагхийн суув. Энхмаа “Нэр төрөө олж авна” гээд шүүхэд хандсанаар Тунгалагийн төлөвлөгөө илэрчээ.
Хуурамч бичиг баримт хийлгэх гэж хүнд авлига өгсөн гээд хоёр эмч, сувилагчийг дагуулан өөрөө гэмт хэрэгтэн болсон байна. Хорих ялаас эмч, сувилагчийг хэлтрүүлжээ. Харин Тунгалаг таван жилийн хорих ялыг биеэр эдлэхээр болсон байна. Хорлох гээд хорондоо унадгийн жишээг биеэрээ харуулсан бүсгүй “Би нөхрийгөө аашилж загнаад эсвэл салчихгүй. Ийм юм яах гэж хийв дээ” хэмээн харамсч суугаа аж.
URL: