Эх орны хүнс үү, Эрээний хүнс үү

Сүүлийн жилүүдэд үр суулгах талбай нэмэгдэхийн хэрээр арвин ургац хураадаг боллоо. Нийслэлийн хэрэгцээг ихэвчлэн Төв, Сэлэнгэ, Орхон, Булган аймагт тарьсан төмс, хүнсний ногоогоор хангадаг.

Гэтэл өдгөө газар тариалангийн бүс нутаг гэх эд-гээр аймгууд хураасан төмс, хүнсний ногоогоо хадгалах зоорь, агуулах саваар дутмаг учир төдийгөөс өдийг хүртэл урд хөршийн “хортой, өттэй” ногоог хэрэглэсээр ирсэн. Угтаа бол улаан буудай, хүнсний ногоогоо хадгалах хангалттай агуулах, зоорьтой бол нийслэлчүүд гурил, хүнсний ногооны үнийн өсөлтөд дарлуулахгүй, мөн урд хөршийн чанаргүй ногоог хэрэглэж, эдийн засгийг нь тэтгэхгүй байсан биз. Гэвч өнөөгийн байдлаар тус салбарт тулгамдаж буй гол асуудал болох агуулах, зоорь барьж байгуулах талаар сүүлийн хэдэн жил яриад ч ажил хэрэг бололгүй “үлгэрийн төгсгөл” шиг жаргахчихсан нь халгалмаар. Өдгөө агуулах зоорь эрхэлдэг хуруу дарам цөөн АНН, иргэд байдаг бөгөөд өчигдөр МХЕГ-ын ээлжит дарга нарын зөвлөлөөр тус салбарын үйл ажиллагаа эрхлэгчдэд хэрхэн шалгалт хийснээ танилцууллаа.

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ээлжит хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдан, хяналт шалгалт хийхээр зарлагдсан төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ хадгалан, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд төмс, хүнсний ногооны чанар, хадгалалтын горимын мөрдөлтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцлийг тогтоож, таслан зогсоох, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилгоор шалгалт хийжээ. Уг шалгалтад нийслэлд зоорь агуулахын үйл ажиллагаа эрхэлдэг 18 аж ахуй нэгж болох “Сүмбэр групп”, “Грийн сити”, “Мон таримал”, “Эрдэнийн энх”, “Нью кроп”, “Биг Харвест”, “Мандал өргөө”, “Жимс трейд”, “Арвижих”, “Барс импекс”, “Шугам замын худалдааны бизнес төв”, “Материал импекс”, “Лмачо”, “Туул” импекс, мөн хувиараа агуулах зоорь эрхэлдэг гурван иргэн, Дархан-уул аймгийн “Манлай ургац”, “Ньюкроп”, “Цогт-Ану”, “Шинэ орчин трейд”, “УГТЭШХ”, Ховд аймгийн “Ажилчин зөгий нөхөрл өл”, “Зоост нөхөрлөл”, Орхон аймагт хоёр аж ахуй нэгж “Тарвазын сайр”, “ Ар өврийн ундрам” зэрэг компаниуд бү- рэн хамрагджээ. Ээлжит шалгалтаар бидний өдөр тутмын хэрэглээ болох төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний зоорь агуулахуудад ургамлын хорио цээрийн дэглэмийн мөрд өлтийг хангасан эсэхийг шалгаж, хадгалагдаж буй түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын эрүүл ахуйн үзлэг хийж, чанар аюулгүй байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хяналтын багаж хэрэгсэл, агуулах, зоорьны тоноглол, гадна орчин, хог хаягдлын м е н е ж м е н т , а ж и л л а г с д ы н эрүүл ахуйн нөхцөл нь холбогдох дүрэм, журам, стандартын шаардлага хангасан эсэх, байгууллагадаа дотоод хяналт шалгалтыг шаардлагын түвшинд зохион байгуулж байгаа эсэх зэрэг асуудлуудыг хамруулан шалгаж, эрсдлийн түвшинг тогтоож, үнэлэлт дүгнэлт өгчээ.

 

Тодруулбал, тус шалгалтын үеэр 58 бүтээгдэхүүнээс дээж авч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторид дөрөв үзүүлэлтээр шинжилгээнд хамруулахад нитрат, хлорт болон фосфор органик пестицидийн үлдэгдэл, ургамлын өвчин, хортон шавьж илрээгүй аж. Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас олгосон “Соекс” нэрийн нитрат тестерээр зооринд хадгалж буй 20 гаруй төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэд газар дээр нь нитратын үлдэгдэл тодорхойлоход, нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй дүнтэй гарч, 231 зөрчил илрүүлэн 151 буюу 65.3 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авснаа албаныхан онцлов.

 

Сийрүүлбэл, шалгагдсан иргэн ААНБ-уудын 21 буюу 77.8 хувь нь хадгалж, борлуулж буй бүтээгдэхүүнүүд нь гарал үүслийн бичиг баримтгүй, Нийт зоорь, агуулахын найм буюу 29.6 хувь нь бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэдэггүй, бүтээгдэхүүний шошгололт хууль, стандартын шаардлага хангахгүй, 12 буюу 44.4 хувь нь агуулах, зооринд халдварг үйтгэл хийгээгүй, ариутгал хийлгэсэн тухай актгүй, гэрээ байгуулаагүй зэрэг олон зөрчил илэрчээ. Үүгээр ч дуусаагүй. Шалгалтан хамрагдсан зоорь, агуулахын 18 буюу 66.6 хувь нь Эрүүл ахуйн шаардлага хангасан гар угаах болон угаалгын өрөө, ногоо, жимс савлах өрөөгүй, гал түйм-рийн хэрэгсэл, аюулгүйн тэмдэг, галын гарц, анхан шатны тусламж үзүүлэх талаарх анхааруулга санамж байрлуулаагүй, Аж ахуй нэгж, иргэдийн 10 буюу 40.5 хувь нь гадна талбайн хог ургамлыг устгаагүй, ес буюу 33.3 хувь нь хог хаягдлыг бүрэн цэвэрлэдэггүй, хог хаягдлын цэггүй, хог хаягдлыг зайлуулах гэрээ байгуулаагүй, хог хаягдлыг тээвэрлэж зайлуулсан тухай баримтгүй байжээ.

 

Түүнчлэн хүнсний хадгалалт тэр дундаа өдөр тутмын хэрэглээ болох жимс, ногооны хадгалалтад ажиллаж буй ажилчид өндөр зэрэглэлийн ариун цэвэр сахих ёстой. Гэтэл уг шалгалтаар шалгалтад хамрагсдын 14 буюу 51.8 хувь нь ажилчдын хувцас солих өрөөгүй, ажиллагсад гар угаах болон бие засах нөхцлөөр хангагдаагүй, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангагдсан боловч өмсөж хэвшээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгснийг баримталдаггүй зэрэг зөрчл үүд илэрчээ. МХЕГ-ынхан уг зөрчлүүдээр эрсдлийн түвшинг тодорхойлжээ. Тодруулбал, шалгалтанд хамрагдсан нийт 27 ААН, ир-гэдийн үйл ажиллагааг 1,18 кодтой “Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний агуулах, зоорийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ хийхэд 13 буюу 48.1 хувь нь “бага эрсдэлтэй”, 11 буюу 40.7 хувь нь “дунд эрсдэлтэй” шалгагджээ. Шалгалтад 27 аж ахуй, иргэний нийт 51 зоорь, агуулах хамрагдснаас есөн зоорь буюу 17.6 хувь нь ашиглах боломжгүй, барилга байгууламжийн хувьд чанарын шаардлага хангахгүй байгаа нь хадгалалтын явцад бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд эрсдэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлж буй аж.

 

Чухам иймд эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоог “Ургамал хамгааллын тухай” хуульд заасны дагуу тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгох тогтолцоог одоог хүртэл нэвтрүүлээгүй нь бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох боломжгүй болгож, эх орны хүнс үү, эрээний хүнс үү гэдгийг ялгахад төвөг учруулж байна. Энэ бүхнээс харахад манай улсад хүнсний хадгалалттай холбоотой асуудалд анхаарал тавихгүй бол хаана, ямар замаар хэрхэн тээвэрлэгдэж ирсэн нь үл мэдэгдэх хүнсээр гол зогоосоор байх нь шүү, албаныхаан.

 

А.Анужин

 

Эх сурвалж: toot.mn


URL:

Сэтгэгдэл бичих