Жүжигчин А.Хулан: Миний нөхөр 60 гарсан Хятад, Өвөрмонгол хүн биш
Нэгэн үед “X түц” хамтлагаар овоглож явсан залуу жүжигчин А.Хулан өөрөөсөө ах хүнийг ханиараа сонгож үрийн зулай үнэрлээд нэлээд хугацаа өнгөрөөд байгаа билээ. Хүүхдээ мэндэлснээс хойш урлагаасаа түр хөндийрч нам гүм байгаа залуу жүжигчин маань нэг хэсэг шар хэвлэлийн баатар болоод байсан билээ. Түүний нөхөрийг 60 гарсан Өвөрмонгол өвөө бөгөөд тэд гэрлэж, хүүтэй болсон гэх мэдээллүүд цацагдаж олны анхаарлыг татаж байсан. Харин энэхүү худлаа мэдээлэлд А.Хулан мэдэгдэл хийж нөхрөө Хятад, Өвөрмонгол хүн биш хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдэгдэж байсан. Тэрээр “Миний хань гэр бүлдээ хайртай надад түшигтэй, надаас тодорхой насаар ах, өөрийн гэсэн бизнес эрхэлдэг жирийн нэгэн Монгол эр хүн. Түүнээс биш хэвлэл мэдээлэл цахим хуудсуудаар бичээд байгаа шиг 60 гарсан Хятад, Өвөрмонгол хүн биш. Энэ миний амьдрал. Энэ миний сонгосон сонголт. Би өөрийнхөө энэ амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа. Хүн бие биедээ хайртай байхад сууж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Одоо би маш сайхан аз жаргалтай амьдарч байгаа” хэмээж байсан удаатай.
Тэгвэл залуу жүжигчин маань “Төгс охин” хэмээх сургалтийн төвд багшилж гоо зүйн хичээл зааж байгаа сурагтай.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: