Зөвшөөрөлгүй ган туйван үйлдвэрлэгч ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоолоо

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ сард нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргүүд болон Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Алтанбулаг, Баянцогт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй, ган туйвангийн үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байна. Энэ удаагийн шалгалтаар Багахангай дүүрэг дэх “Синвоюань” ХХК, “Хангайн ган эрдэнэ” ХХК,  Налайх дүүрэг дэх “Металл опт” ХХК, Дархан-уул аймаг дахь “Хатуу төмөр” ХХК, Төв аймгийн Баянцогт сумын нутаг дахь “Даргиатын ам” ХХК-ийн ган туйвангийн үйлдвэрүүд хамрагджээ.

Тус компаниуд  нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тохирлын баталгаанд хамруулж, гэрчилгээ аваагүй, барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан тул үйл ажиллагааг нь зогсоожээ.
Иймд байгууллага аж ахуйн нэгжүүд дээрх үйлдвэрүүдийн ган туйванг худалдан авахгүй байх, барилга байгууламжид хэрэглэхгүй байх, мөн ийм ган туйван хэрэглэсэн барилгад орон сууц захиалахгүй байхыг МХЕГ-аас сануулж байна.

NUUTS.mn


URL:

Сэтгэгдэл бичих