Хогийн ногоон уутны чанарыг шалгана
Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд “Азийн цагаан дагина” нэртэй хогны уутыг тарааснаас хойш багагүй хугацаа өнгөрч байгаа.
Тэгсэн хэдий ч энэхүү уут нь иргэдийн хүсэл, шаардлагад нийцэхгүй, чанар муутай гэх зэрэг шүүмжлэл дагуулж байгаа аж.
Иймээс энэхүү шүүмжлэлээс болж УИХ-ын дарга З.Энхболд “Азийн цагаан дагина” уутыг шалгах ажлын хэсгийг УИХ-аас томилж ажиллуулахаар болжээ.
Түүнчлэн уг уутны үйлдвэрлэлд хэчнээн тэрбум төгрөг зарцуулж байгаа болон энэ нь үр ашигтай, үндэслэлтэй эсэх талаар аудитыг явуулах гэнэ.
Энэхүү өрхүүдэд тарааж буй хогны ногоон уутыг хийхэд нийслэлийн төсвөөс нийт гурван тэрбум төгрөг зарцуулсан байна.
URL: