Зайсангийн “Seoul Royal County” хотхоны бохир нь хальж хальтиргаа үүсгэжээ

Хvйтний улирал ирэхтэй зэрэгцэн нийслэл хотод олон асуудал ундарч эхэлдэг. Тухайлбал, утаа, хальтиргаа гулгаа, ханиад томуу гэхчилэн тоочиж барахааргvй. Хvйтний эрч чангарч, цас орж хальтиргаа гулгаа аль хэдийнэ vvсчихээд байна. Цэвэрлээгvй цас мөснөөс болж иргэд эрvvл мэндээрээ хохирч vлддэг.
Vvнээс vvдэн иргэд хөнгөн, хvнд хэлбэрээр гэмтэж эмнэлгийн ачаалал ч нэмэгддэг. Цас мөсөө цэвэрлээгvй аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хариуцлага тооцох журам байдгийг мэдэхгvй учраас иргэд өөрсдөө хохироод vлддэг. Хууль дvрэм, журам байдаг хэдий ч тvvнийг хэрэгжvvлж биелvvлдэг газар алга гэхэд хилсдэхгvй.
Өнгөрсөн 2009 онд Нийслэлийн ИТХ-аас 63 дугаар тогтоол баталсан байдаг. Мөн 2012 онд 61 дvгээр тогтоол гарсан юм билээ. Энэ тогтоол нь тохижилт цэвэрлэгээний талаар байдаг. Vvнийг албан байгууллага аж ахуйн нэгж, ард иргэд дагаж мөрдөх журамтай. Гэтэл журмыг мөрдөж байгаа аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд алга байна.
Ямар ч байгууллага ойр орчмынхоо 50 м газраа цэвэрлэх ёстой байтал зөвхөн шатныхаа цасыг цэвэрлэдэг. Vvнээс болж иргэд зам болон албан байгууллагын плитан шалан дээр хальтирч гэмтэх тохиолдол нэлээд гардаг.
Vvний нэг тод жишээ Хан-Уул дvvргийн XI хороо Зайсангийн “Seoul Royal County” хотхоны бохир нь хальж зам дагуу 2-3 метр газар урсч зам дээр хальтиргаа vvсгэжээ. Энэ зам дээр хvн битгий хэл автомашин явж чадахгvй хальтирч байгаа.
Vvнд ямар ч арга хэмжээ аваагvй удаж байгаа юм. Уг аж ахуйн нэгж байгууллага, СӨХ нь хотхоны эргэн тойрон дахь замын мөс хальтиргааг цэвэрлэх журам нийслэлд хэрэгжиж ч байгаа ч энд хэрэгжихгvй байна. Мөн бохирын усаа соруулаагvйн улмаас хальж зам дээр хальтиргаа vvсгэчихээд байна.
Vvнийг “Seoul Royal County” хотхоны СӨХ нь хариуцахгvй байгаа юм. Өнгөрсөн зун бохир нь хальж хөрсний бохирдол vvсгэжээ. Гэвч Хан-Уул дvvргээс ямар ч хариуцлага тооцоогvй байдаг. Тухайн байгууллагынхаа эргэн тойрны 50 м газрыг цэвэрлээгvй албан байгууллагад ямар арга хэмжээ авдаг талаар нийтийн vйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн дарга Д.Энхсайханаас тодруулсан юм.
Тэрээр “Албан байгууллага аж ахуйн нэгжvvд ойр орчмынхоо 50 метр газрыг хальтаргаа гулгаагvй байлгах эрхзvйн зохицуулалттай. Энэ ажлын хvрээнд нийтийн vйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс 800 гаруй аж ахуйн нэгжид мэдэгдэл хvргvvлсэн байгаа.
Тухайн байгууллага орчноо цэвэрлээгvйн улмаас хальтиргаа гулгаа vvсч, иргэд бэртэж, гэмтсэн бол иргэний хуулийн 52 дугаар зvйлд заасны дагуу тухайн байгууллага хохирлыг нь барагдуулна. Хэрвээ барагдуулахгvй тохиолдолд шvvхээр явж асуудлыг шийдвэрлэх юм.
Энэхvv хуулийн заалтыг албан байгууллага, аж ахуйн нэгжид сурталчилж, иргэдэд хvргэх ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Ер нь журам гаргаснаас хойш албан байгууллага, аж ахуйн нэгжvvд ойр орчныхоо 50 метрийн цас мөсийг цэвэрлэж, vр дvнгээ өгч байгаа” гэлээ.
“Улаанбаатар нэгтгэл”-д 540 тонн цас хайлуулагч бодис нийлvvлнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баярмаагаас дараах зvйлийг тодрууллаа.
-Өвлийн улирал эхлэхээр нийслэлд хальтиргаа гулгаа ихэсдэг. Vvнийг багасгах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ? 
-Өнгөрсөн 2009 оны нийслэлийн ИТХ-аар хотжилт цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгжид дагаж мөрдөх журам баталсан байдаг. Мөн энэ журмыг шинэчилж өнгөрсөн оны 61 дvгээр тогтоол гаргасан. Энэхvv тогтоолдоо албан байгууллага, аж ахуйн нэгж 50 метр хvртэл газар гэж тусгаж өгсөн байгаа.
Энэ журмын биелэлтийг эрчимжvvлэхээр Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас удирдамж боловсруулсан байгаа. Энэ удирдамжийг Нийслэлийн Засаг даргаар батлуулна. Батлуулсан өдрөөс эхлээд мөрдөх ажлыг зохион байгуулж явуулна.
-Удирдамж хэзээ батлагдах вэ? 
-Ирэх сард батлагдах байх.
-Хальтиргаанаас болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг. Vvний хариуцлагыг хэн хvлээх вэ. Энэ тал дээр тодорхой журам байдаг уу? 
-Албан байгууллага, аж ахуйн нэгж ойр орчны 50 метр хvртэл нийтийн эдэлбэр газрыг тухайн аж ахуйн нэгж байгууллагад гэрээгээр хариуцуулж, өвлийн улиралд цас мөсний хальтиргаа гулгааг арилгуулж байгаа. Харин дулааны улиралд цэвэрлэгээг нь хангаж ажиллахыг журамдаа тусгаж өгсөн байдаг юм.
Мөн тодорхой хэмжээний тохижилтыг зохион байгуулж ажиллахаар тусгасан байгаа. Хэрэв тухай аж ахуйн нэгжийн хvн хvчний бололцоогvй улмаас цас цэвэрлэх ажлыг хийж гvйцэтгэх боломжгvй бол цэвэрлэгээ vйлчилгээ явуулдаг байгууллагатай гэрээ хийж, орчноо цэвэрлvvлэх цас мөсний хальтиргааг арилгуулах ажлыг зохион байгуулахаар удирдамжид тусгаж өгсөн.
Мөн иргэний хуулийн 52 дугаар бvлэгт тухайн аж ахуйн нэгжийн байгууллагын орчинд байгууллагын буруутай vйл ажиллагааны шалтгааны улмаас хальтирч унаж бэртсэн тохиолдолд хохирлыг тухайн байгууллага хариуцна. Тухайн орчныхоо 50 метр газрыг хальтиргаа гулгаагvй байлгасан байх ёстой. Vvнийг аж ахуйн нэгж байгууллага 100 хувь хvлээх vvрэгтэй юм.
-Өнгөрсөн жил журам батлагдсан. Хэрэгжилт маш муу явагдаж байгаа шvv дээ. Энэ тал дээр? 
-Журам дээр иргэний хуулийн 52 дугаар бvлгийн заалт ороогvй байсан юм. Зvгээр тохижуулан цэвэрлэнэ, хальтиргаа арилга гэж журамлаж өгсөн байсан.
-Цас орсон vед замын хальтиргаа гулгаанаас сэргийлэх цас хайлуулагч бодис болон давс цацдаг. Энэ жилийн хувьд нөөц хэр хангалттай байгаа вэ? 
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хvрээнд есөн дvvрэг, Нийтийн vйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн хvрээнд нийтдээ 203.1 тонн бодис нөөцлөгдсөн байсан. Vvнээс зарцуулаад 162.5 тонн бодис байгаа. Давс нөөцлөлт нь 1247 тонн байсан. Өнөөдрийн байдлаар 891.8 тонн давс байгаа. Элс хайрга 356 тонныг нөөцөлснөөс 343.8 тонн элс хайрганы нөөцтэй байна. Мөн Захирагчийн ажлын албанаас “Улаанбаатар нэгтгэл”-д ирэх сарын эхээр 540 тонн цас хайлуулагч бодис нийлvvлнэ.
Н.Алтанцэцэг 
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих