“Univision” хэрэглэгчийнхээ нууцад халддаг уу

da3dc072515eb7cforiginalӨнгөрөгч оны аравдугаар сард Америкийн нэгдсэн улсын конгрессийн тагнуулын албыг хариуцсан байнгын хороо Хятад ард улсын цахилгаан холбооны Huawei болон ZTE хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байгааг зарлаж байсан. Тэгвэл саяхнаас монголын үүрэн телефоны үйлчилгээ явуулдаг зарим компаниуд хэрэглэгчийнхээ утсыг чагнасан байх магадлалтай талаар мэдээлэл гарах болов. Энэ нь “ZTE” гэх компанитай холбогдох асуудал юм.

“ZTE” компанийн Монгол дахь салбарын захирлуудын өнгөрсөн хавар цагдан хоригдсон. “ZTE” нь Монголд 2004 онд төлөөлөгчийн газраа байгуулсан. Ингэхдээ Скайтел компанитай хамтран СDМА-2000 технологиор манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ нь хуулийн хяналтын байгууллагуудын хардлагыг төрүүлж шалгаж эхэлсэн талаарх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Гэтэл өнөөдрийг хүртэл АТГ-аас энэ талаар албан ёсны мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм.

Тэгвэл “Юнител” компани бас л дээрх компанитай холбогдож хэрэглэгчээ чагнасан байх магадлалтай гэнэ. Харилцааны холбооны операторын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Хятадын “Huawei” нь дэлхийн хамгийн том компанийн нэг. АНУ, Орос, Герман, Энэтхэг, Ирланд зэрэг дэлхийн томоохон улсад сүлжээ компаниа байгуулж, 140 гаруй оронд бүтээгдэхүүнээ худалдаалдаг.

Гэтэл одоогоор гурван жилийн өмнө буюу 2010 онд Энэтхэгийн Төв мөрдөх товчооноос үүрэн холбооны компаниудаа “Huawei”-тай хийсэн гэрээгээ цуцлахыг шаардсан байх юм. Учир нь энэтхэгийн үүрэн холбооны компаниудад нийлүүлдэг тоног төхөөрөмжүүдээс нь чагнах, тагнах зүйл илэрсэн гэнэ. Энэ тоо нэгээр зогсохгүй мөн 2012 оны гуравдугаар сард Австралийн Засгийн газар “Huawei”-ийн бүтээгдэхүүнээс чагнах төхөөрөмж илэрсэн шалтгаанаар хориг тавьсан байна.

Түүнчлэн 2012 оны аравдугаар сард АНУ “Huawei”-г Нэгдсэн улсын аюулгүй байдалд томоохон хохирол учруулж байгаа тул бүтэн хориг тавьж байжээ. Гэтэл “Huawei” компани “Юнител” компанид бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна. Тэгэхээр тэд ч операторын тоног төхөөрөмжөөрөө дамжуулан тагнуулын үйл ажиллагаа явуулсан байхыг үгүйсгэхгүй.

Сүүлийн нэг жилийн хугацаанд “Юнител” компанийн “Univision” хэрэглэгчийн нэлээд татаад байгаа. Тэгвэл энэ үйлчилгээг авахад “Huawei” төхөөрөмжүүд дагаж ирдэг юм байна. Ингэхээр “Huawei” компани “Univision”-ийн төхөөрөмжүүдээрээ дамжуулан тагнах, чагнах ажиллагаагаа явуулдаг байхыг үгүйсгэх аргагүй юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих